АН-ын Үндсэн дүрмийн хороо хуралдаж, шийдвэрээ гаргасан талаар АН-ын нарийн бичгийн дарга С.Туваан танилцуулав. Гишүүнчлэлээс хасах тухай намын дарга С.Эрдэнийн тушаал өнөөдөр гарсан байна.
Дэлхийд нэртэй хэвлэл мэдээллийн байгууллагуудаар С.Баярцогт Швейцарийн банкинд данс эзэмшдэг. Дансанд нь 1.8 сая ам.доллар байсныг царцаалаа гэж албан ёсоор зарласан. Энэ мэтээр хууль бус үйл ажиллагаанд холбогдсон гишүүддээ хариуцлага тооцож ажиллана хэмээн АН-аас мэдээллээ.
