УИХ-ын өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан 15.00 цагт эхэлж Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсний дараа Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Н.Амарзаяа, Б.Дэлгэрсайхан, Г.Тэмүүлэн нараас Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан “Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2017 оны 69 дүгээр тогтоолын хэрэгжилттэй холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонслоо.
Монгол Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы хааж, УИХ-ын дарга М.Энхболд үг хэллээ.
