Ганган ногоон гацуурхнаа гангалахад дэндүү үнэтэй болжээ

Сэтгүүлч: Д.Жаргалмаа

6 жил

    Он гарах дөхөөд аль хэдийн хуучин оноо үдэх үйл явдлууд эхэлчихсэн. Хүн бүр л олон асуудалд анхаарлаа хандуулдаг. Тэр тусмаа бага насны хүүхэдтэй айл бүр гацуур засдаг.  Тэгвэл энэ жилийн гацуурны өнгө төрх үнийн талаар бяцхан судалгааг та бүхэндээ хүргэж байна. Гадуур явж шинэ зүйл авахад сонголт болон загварууд хамгийн чухал шүү дээ.

Сүүлийн үед хүн бүрийн шуурах болсон E-mart худалдааны төв

   Гацуур мод 79800₮ - 699800₮ ний хооронд үнэтэй. Харин чимэглэл тоглоомуудын хувьд тэр бүр гадуур зарагдаагүй содон чимэглэлүүд харагдсан юм. Зарим гацуур моднуудад зургаан ширхэгтэй өлгөдөг тоглоом дагалдаж байсан ч ганц кассчин ачаалалд урт дараалал үүсэн хүмүүсийг хүлээлгэж байв. Бараг хэзээд л мөнхийн оочиртой байдгаас хойш гээд эвлэрсэн хүмүүс ч байлаа.  

E-mart –аас сашаах бусад газруудаас харахад нэг зүйлээр илүү байсан нь гацуурны өлгөдөг чимэглэлүүд  1950, 2900, 3900, 5900 гэх мэт ширхгийн үнэтэйгээр содон чимэг болсон тоглоомууд зарагдаж байлаа.

Мөн улирлаа дагаад хүмүүс амралтын өдрүүдэд салхинд гарангаа чаргаар их гулгаж байгаа. Тэгвэл энд ч мөн адил төрлийн чарга зарагдаж байсан юм. Харин бусад зарагдаж байгаа зүйлсийн хувьд том худалдааны төв гэдэг утгаараа үнийн дүн өндөр байлаа.

 

Sky department store

Скай их дэлгүүрийн 3-р давхар шинэ жилийн үзэсгэлэн худалдаа зарлагджээ. Ороод гарахад харьцангуй дундаж үнэтэй бэлэгтэй урамшуулал зарласан байв. Хүн ч сэлүүхэн талбай ч том байсан юм.

Орос Канад моднууд зарагдах бөгөөд цайвар ногоон, ногоон гэсэн өнгөний сонголтоор гацуурны өндрөөс хамааран үнэ өөрчлөгдөж харагдав.

Орос моднууд 50 хувь хүртэл хямдарч бэлэгтэй байлаа. Жишээлбэл:

  • 180 см-тэй мод 165000₮
  • 210 см өндөртэй мод 195 000₮ - 300 000₮
  • 240 см өндөртэй мод 255000 төгрөгийн үнэтэй, чимэглэлүүд гэрэл, хашаа гэх мэт дагалдаж байв.

Харин Канад моднууд бэлэг буюу чимэглэлүүд дагалдахгүй ч интернет худалдааны моднуудаас харьцангуй бага үнэтэйгээр зарагдаж байсан. Жишээлбэл:

  • 180 см-тэй мод 200 000₮ - 250 000₮
  • 210 см өндөртэй мод 290 000₮ - 300 000₮
  • 240 см өндөртэй мод 400 000 -420 000 төгрөгийн үнэтэйгээр байлаа.

Чимэглэл тоглоом , гэрэл, хаалганы өлгөдөг тоглоом зэрэг нь бараг л захын үнэтэй адил шахуу үнэтэй. Хүйтэнд даарахыг хүсээгүй хүмүүс тийм ч их үнийн зөрүүгүй тоглоомуудаа авчихаж болохоор санагдлаа.

 

Харин хамгийн сүүлд дурьдах газар бол Олон улсын худалдааны төв Нарантуул зах

 

 Баруун халгаар ороод л гацуурнууд хэлбэр хэмжээ өнгө үзэмжээрээ эгнээтэй. Сайшаах зүйлс нь хамаагүй хямд. 150 см өндөртэй гацуураа бүх зүйлтэй нь авна гэвэл дунджаар та 120 000₮ байхад болох нь. Харин гадуур хамгийн үнэтэйд тооцогдох Канад модны 240см өндөртэйг та 400 000 төгрөгөнд багтаагаад бүх тоглоом гэрэлтэй авах боломжтой. 

Бусад дэлгүүрүүд, интернэт худалдаанаас харагдаагүй хэд хэдэн гацуур байлаа. Энэ оны загвар шүү усны дусал мөчирнүүдэд суулгагдсан шүү гэх гацуур л бусдаасаа өнгө ялгарсан байв.

 

Харин зах дээр зарагдах бүх гацуурнууд тоглоом гэрэл хашаа дагалдах бөгөөд тоглоом хашаагүй авсан ч үнийн зөрүү нээх байсангүй.

 

Эцэг эхчүүдэд зөвлөхөд гацуурны хашааг хаанаас авахад адилхан бүгд 20 000 төгрөгний үнэтэй хэлбэр хийц адил байв.

 

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү