Аугаа барилгууд: Булгукса сүм

Сэтгүүлч: Д.Жаргалмаа

7 жил

  Буддын орны сүм бол сор дурсгал бөлгөө. Үүнийг 668 онд Солонгосын хойгийг нэгтгэсэн Шилла улсын үед VIII зуунд барьсан ажээ. Булгукса нь Кёнжу нийслэл дэх Шиллагийн эриний барилгуудын нэг чухал хэсэг нь бөгөөд бараг тэр чигтээ мод, чулуугаар баригджээ. Эл барилгын загварт Хятадын Тан гүрний нийслэл Чаньаны загвар болон хүмүүс гэгээрэлд хүрэхээрээ очих болно, дараагийн төрөлдөө очино гэж найддаг Буддын Ариун орон буюу барууныхаар бол Диваажингийн тухай төсөөлөл нь нөлөөлжээ.

Булгукса олон барилгаас бүрддэгийн дотор модон залбирлын танхим, чулуун лавираггууд, түүнчлэн өөр бусад гүүр шатнууд бий.

Үүн дотор нилээд хэдэн талбай байдгийн нэгнийх нь хажууд Тэунжон буюу Гэгээрлийн их танхим хэмээх залбирлын гол танхим байдаг. Эдгээр танхим намхан алдартай, дүнзэн тулгууртай агаад Хятад байшингуудынх шиг вааран хавтан дээвэртэй. Танхимууд тод өнгө будагтайн дээр орж гарахад том үүдтэй. Солонгос сүмүүдийн адилаар эдгээрийг хадаасгүйгээр, мод шаантаглах аргаар барьсан тул заримдаа эдгээрийг задлан өөр газарт аваачиж угсарч болдог юм. Хятад, Япон, Солонгосын эртний модон байшинг анхны төлөвлөгөөг нь баримтлан хэдэн зуун жил дамнуулан барьдаг байв. Тиймээс эдгээрийг уламжлалт модон урлал, чимэглэл агуулсан асар эртний бүтээл гэж тооцдог юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү