Гүзээлзгэнэ арьсны өвчнийг анагаагч

Сэтгүүлч: Д.Жаргалмаа

7 жил

   Гүзээлзгэнэ жимсийг дундад зууны үед франц, америк, индина, грекүүд эртнээс тарьж ургуулж хэрэглэж байжээ. Гурван зууны тэртээ францын нэгэн механикч Чили улсаас Европт авчирсан тэр сортноос орчин үед 70 гаруй сортыг гарган авсан байна. Гүзээлзгэнийн шүүс, гүзээлзгэнээр хийсэн эмийн бүтээгдэхүүнийг арьсны өвчний олон төрлүүд, халуурах, дэмийрэх мөн шүдний үрэвслийг эмчлэхэд хэрэглэж иржээ.

Гүзээлзгэнийн анагаах чанар

Гүзээлзгэнэ нь илчлэг багатай, “С” аминдэмээр бүрэн ханасан жимс. Жимс нь эслэг, фолийн хүчил, кали, төмөр, С,В аминдэмийг агуулдаг. Гүзээлзгэнэд байдаг Р-кумарын болон хлоргенийн хүчлүүд нь нитратын ислүүдэд амархан “наалдаж” уг ислүүдийг хавдраар өвчлөх магадлалыг ихэсгэдэг нитрозамин болж хувирахаас нь өмнө хүний биеэс зайлуулдаг байна. Ингэснээр энэ хүчлүүд нь хавдар үүсэхээс сэргийлдэг байна.

  “С” аминдэм нь Т-лимфоцит болон дархлааны системийн бусад бүрэлдэхүүнд хавдар үүсгэгч болон вирусыг дарахад тусалдаг байна. Энэ амин дэм нь исэлдүүлэгчийн эсрэг үйлчилгээтэй тул ДНК-ийн молекулыг гэмтэхээс сэргийлэхэд тусладаг. ДНК-ийн молекул гэмтсэнээр эрүүл эсийн хавдартай болох нөхцөл бий болдог байна. “С” аминдэмийн хавдрын эсрэг шинж чанарыг эллаговын хүчил улам нэмэгдүүлдэг. Энэ хүчил нь зарим нэг халдварын үйлчлэлийг саармагжуулдаг. Мөн шулуун, бүдүүн гэдэс, хөхний булчирхай, түрүү булчирхай, нойр булчирхайнуудыг хавдраас сэргийлддэг. Эслэг эд нь “С” амин дэмийн хавдрын эсрэг чанарыг нэмэгдүүлдэг байна.  Арьсны төрөл бүрийн өвчнийг гэрийн нөхцөлд эмчлэхдээ энэ жимсийг ашигладаг нь гүзээлзгэнэд “С” аминдэм, эслэг их хэмжээгээр агуулагддагтай холбоотой.

      Нэг аяга гүзээлзгэнийн шимт бодис

Илчлэг                          45ккал                                Холестерин                       0мг

Уураг                             1.0г                                     Эслэг                                     2.9мг

Нүүрс ус                       10.5г                                    С аминдэм                         84.5мг

Өөх тос                         0.6г                                     Фолийн хүчил                   26.4мг

Төмөр                           0.6мг                                  Калий                                  247 мг

Зохистой хэрэглээ: гүзээлзгэнэ жимсийг гарах үед долоо хоногт нилээн хэдэн удаа энэ жимсийг идвэл таны бие организмыг эрүүл байлгахад тусална. Шинэхэн гүзээлзгэнэ өөртөө амтлаг учир чихэр, тос , цөцгий нэмэх шаардлагагүй. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү