Зан сайтынд хүн бүр цугладаг буюу “Баянзүрх -Шижир” амралтаас хийсэн тэмдэглэл

Сэтгүүлч: Д.Жаргалмаа

4 жил

   Хотын төвөөс 30 гаруйхан километр, Гачуурт тосгоноос ердөө 16 километрт байрлах “Баянзүрх-Шижир” амралт сувиллын газрыг ахмадууд маань андахгүй байх. 2014 онд үүд хаалгаа нээн өндөр настнуудаа хүлээн авч байсан бол өдгөө байнгын үйлчлүүлэгчтэй, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон сувиллын нэг болон өргөжжээ. Тус амралтын газар зөвхөн ахмадуудыг хүлээн авдаг гэж ойлгох нь өрөөсгөл болохыг зорин очсон сэтгүүлч миний бие ойлгосон юм. Учир нь “Баянзүрх-Шижир” амралтын газрынхан зориод ирсэн хүн бүрийг угтан авч, ая тухтай амраагаад буцаадаг юм билээ.

“Баянзүрх-Шижир” амралт, сувиллын газарт таныг амралт, чөлөөт цагаа зав боловсон өнгөрөөхөд шаардлагатай бүхий л зүйлийг нэг дор төвлөрүүлсэн байна лээ. Дуулж, бүжиглэх заал, хурал цуглаан хийх өрөө танхимтай. Мөн теннис, биллиард тоглох заал, чийрэгжүүлэлтийн өрөө гээд таны алжаалыг тайлах хэрэгцээт зүйл бүгдийг нэг дор төвлөрүүлж чадсан нь тус амралт, сувиллын нэг давуу тал гэлтэй.

Уул ус, ой мод, цэцэг навч гээд байгалийн сайхан цогцолсон газарт “Баянзүрх-Шижир” амралт жилийн дөрвөн улиралд амрагчидаа хүлээн авдаг. Өвөлдөө 40-50, зундаа 150 хүн авах хүчин чадалтай бөгөөд зориод ирсэн амрагч нарынхаа эрүүл мэндэд ихээхэн анхаарал хандуулдаг хамт болох нь харагдаж байсан юм. Тус амралтын  өрөө тус бүр нь ариун цэврийн өрөөтэй, душ, ванн , интернэт орчинтой. Мөн чийрэгжүүлэх танхимд нь физик эмчилгээ хийх мэргэжлийн эмч, сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдтэй. Харин сүүлийн үед манай иргэдийн дунд “од” болоод байгаа солонгосын хаш чулуун ор серамжим “Баянзүрх-Шижир” амралын газар байдаг юм билээ.

Хүнээ гэсэн хүнлэг сэтгэлтэй “Баянзүрх-Шижир” амралтын газрын удирдлага зүрх судас, тархины цусан хангамж, бөөр, нуруу, ходоод, даралт, хамар дайвар, чихрийн шижин, амьсгалын зам, нойргүйтэл, булчин шөрмөсний хатуурал зэрэг өвчинд сайн гэгддэг тус орыг  амрагчид нь нэг удаадаа үнэ төлбөргүй ашиглах  эрхтэй аж. Харин тус амралт, сувиллын газрын нэг хоногийн төлбөр 35 мянган төгрөг. Маш бага мөнгөөр сэтгэл ханамж, үйлчилгээний чанарыг 100 хувь авах боломж “Баянзүрх-Шижир” амралтад л байна гэхэд хэтрүүлсэн болохгүй.

Өөрсдийн тарьж ургуулсан төмс, хүнсний ногоогоор амрагчидаа дайлдаг тус амралтын газрын хоолыг энэ дашрамд магтмаар байна. Хоолны чанар, үйлчилгээний хүртээмж, ажилчдын ёс зүй гэдгийг жинхэнэ утгаар нь “Баянзүрх-Шижир” амралтаас амрагчид нь мэдэрдэг нь хэдхэн цаг саатахад мэдрэгдэж байсныг энэ дашрамд тэмдэглэх нь зүйтэй.

“Баянзүрх-Шижир” амралтын газрын дарга Д.Гэзгээ маш хөдөлмөрч эмэгтэй. Тэрбээр, нурж байсан байрыг өнөөдөр амралт, сувиллын газар болтол нь өргөжин хөгжүүлсэн хүн. Ахмадууддаа төдийгүй тус амралтыг зорьсон хэн бүхэнд ая тухыг бэлэглэж буй ачтан.  Зан сайтай айлд хүн бүр цугладаг гэдэг үг “Баянзүрх-Шижир” амралтын хамт олонд зориулагдсан үг гэлтэй. Хэнийг ч , хэзээ ч ирэхэд нь угтан авах “Баянзүрх-Шижир” амралтын газрын хамт олондоо ажлын өндрөөс өндөр амжилтыг хүсээд тус амралтын газрыг танилцуулж байна.

Холбогдох утас: 89933088, 96688606, 99740409 энд дарж фэйсбүүк хуудсанд хандаарай

 

 Биллард теннис, караоке, бүжгийн заал

Найман ханатай гэр, хурал хийх боломжтой

 

Хоолны таним нэг зэрэг 70 хүн хүлээн авах боломжтой

Чийрэгжүүлэх өрөө

Серажин ор 

 

Гэр амралтууд, байгалийн сайханд амарч суух салхивчууд

Энгийн өрөө Люкс өрөө  Люкс өрөө, хоногийн нэг хүний 60 мянган төгрөг

 

 

 Өвөлдөө чаргаар гулгаж, зундаа жимс түүж идээрэй

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү