Наадмын хөтөлбөр

Сэтгүүлч: Д.Жаргалмаа

7 жил

Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний баяр наадмын өнөөдрийн хөтөлбөрийг хүргэж байна.

8.00-11.40 цагт: Азарганы уралдаан  /Хүй долоон худагт/

08.00 цагт: Шагайн харвааны хагас шигшээ харва /Шагайн асарт/

09.30 цагт: Монгол Улсын Төрийн тугийг ордноос Төв цэнгэлдэх хүрээлэн  рүү залах  ёслол.

11.00 цагт: Монгол Улсын Төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залах ёслолын ажиллагаа.

11.10 цагт: Тулгар төрийн 2226, Их монгол улсын 811,  Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч нээж, Монгол Улсын Төрийн туганд хүндэтгэл үзүүлнэ. /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

11.20 цагт: Yндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

11.30 цагт: Шагайн харвааны тэмцээний нээлтийн ажиллагаа /Шагайн асарт/

12.30 цагт:  Шагайн харвааны хагас шигшээ харваа /Шагайн асарт/

13.00-17.00 цагт:   Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

13.00-16.00 цагт: Хүүхдийн барилдааны нэгийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

13.30-14.00 цагт:  Үндэсний сурын нэгдсэн үзүүлэх харваа /Сурын талбайд/

14.00 цагт: Хүй долоон худгийн  наадмын нээлтийн ажиллагаа /Хүй долоон худагт/

14.00-17.00 цагт:   Их насны морьдын уралдаан /Хүй долоон худагт/

14.30-16.30 цагт:  Үндэсний сурын  хана харвааны адаг өрөг /Сурын талбайд/

16.20-18.00 цагт: Хүүхдийн барилдааны хоёрын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

16.30-20.00 цагт:  Үндэсний сурын  хасаа харвааны эхэн өрөг /Сурын талбайд/

17.10-20.00 цагт:  Хүчит бөхийн  барилдааны хоёрын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

21.00-23.00 цагт: “Улаанбаатарын үдэш” цэнгүүн /Жанжин Д.Сүхбаатарын талбайд/

23.00 цагт: Баяр наадмын ёслолын буудлага /Жанжин Д.Сүхбаатарын талбай, Баянхошуу, Маахуур толгой, 7-н буудал орчим/

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү