Н.Учрал: Багш нар алийн болгон Солонгосын Элчингийн өмнө дугаарлаж зогсох юм бэ?

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар гишүүн Н.Учрал Багш нар алийн болгон Солонгосын Элчингийн өмнө дугаарлаж зогсох юм бэ? Багшийг ажлын байран дээр нь хөгжих боломжоор хангая,” гэж боловсролын салбарын асуудлыг хөндлөө.

Багшийн хуулийн төслийг энэ сарын 15-нд өргөн барьж, нийслэлийн есөн дүүрэгт танилцуулжээ. Н.Учрал “Ардчилсан намын зүгээс тус хуулиар завсарлага авъя гэсэн саналтай байна,” гэж дурдсан ба багшийн асуудалд улс төржихгүй байхыг уриалсан байна.

Түүнчлэн УИХ-ын чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү