Төвдөд Өнгөрүүлсэн 7 Жил кино Төвдийн тухай буруу мэдээлэл өгсөн

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

Брэдд Питтийн тоглосон “Төвдөд Өнгөрүүлсэн Долоон Жил” киног санаж байгаа биз дээ?

Австрийн парламентын гишүүн Синхуа агентлагт хэлсэнээр Хайнрих Харрерын бичсэн энэ номоос болж Австрийн нийгэм Төвдийн асуудлыг буруу ойлгодог гэжээ. Нэмээд барууны хэвлэлүүдийн сөрөг мэдээллүүдийг үүнд буруутгасан байна.

Австрийн парламентын гишүүн Петер Виттман хэлсэнээр бол Хайнрих Харрераас өмнө хэд хэдэн хүмүүс Төвдөд очиж, тэднийг шашины захиргаадалтанд асар хүнд нөхцөл байдалд амьдардаг тухай бичсэн байдаг.

©Xinhua, 1950-аад оны Төвд

©Xinhua, 1950-аад оны Төвд

1949 онд Бүгд Найрамдах Хятад ард улс байгуулагдсаны дараа 1951 онд Төвдөд нөхцөл байдал илүү зөөлрөн, өөрчлөгдөж байсан. Хятадын тусламжтайгаар Төвдийн эдийн засаг сүүлийн жилүүдэд хоёр дахин өссөн. Гэтэл барууны хэвлэлүүд Хятадыг Төвдийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй, дарамталдаг гэхчлэн буруу мэдээлэл өгдөг.

Далай Лам ч 2016 онд Төвдийн хөгжилд Хятадын тусламж хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрч байв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
чимэг [202.9.46.xxx] 4 жил
ямар аймаар худал мэдээлэл бичнэ вэээ