Их Британий социалист улс төрч Жереми Корбин гэж хэн бэ?

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

Их Британий Хөдөлмөрийн намын дарга, социалист Жереми Корбин гэж хэн бэ? Тэр улс төрийн ямар байр суурьтай учраас Тереза Мей, Девид Камерон зэрэг неолибералист улс төрчид дургүй байдаг вэ? Сүүлийн жилүүдэд хэвлэлүүд түүнийг “будаа” болгох гэж оролдсон ч Корбины нам Мейийн цагаасаа өмнө зарласан сонгуульд одоогийн байдлаар 650-аас 186 суудлыг аваад байна. Харин ерөнхий сайд Тереза Мейийн Консерватив нам 169 суудлыг авчээ. Хэдий тийм ч хоёр намын аль нь ч парламентын олонх болохоор суудал авч чадаагүй учраас илт ялсан талгүй болж үлдэж байх шиг.

1. Жереми Корбин гадны улсад цэргийн үйл ажиллагаа явуулахыг эсэргүүцдэг

1980-аад онд арьс өнгөөр ялгаварлахын эсрэг жагсаалд оролцож буй Жереми Корбин

Тэр 9/11-ны дараа байгуулагдсан Дайны Эвслийг Зогсоо бүлгийг 2011 оноос хойш дөрвөн жил удирджээ. Корбин үргэлж Ирак, Сирийн дайныг эсэргүүцсээр ирсэн. 2015 онд Sky News телевизэд өгсөн ярилцлагандаа тэр “Би хүчирхийллийг бас дайныг маш их эсэргүүцдэг. Энэ нь бүхэл амьдралын маань зорилго байсаар ирсэн.” гэжээ.

2. Тереза Мейтэй адилгүй нь тэр Их Британи Европын Холбооноос гарах шийдвэрийг эсэргүүцэж байв

©NME, Сонгуулийн аянтай холбоотойгоор тэр өнгөрсөн 5-р сард Вайралл рок фестивалын үеэр үг хэлжээ

Түүний харж буйгаар цаг уур, том корпораци, татвар, кибер гэмт хэрэг, терроризм, дүрвэгчид гээд 21-р зууны бүх том асуудлуудыг шийдвэрлэхэд Европын Холбооны хамтын ажиллагаа маш чухал.

3. Тэр НАТО-ийн хатуу шүүмжлэгч

©PA, цэцэрлэгийн хүүхдүүдэд үлгэр уншиж буй Жереми Корбин. Британий хэвлэлүүд түүнийг хүнлэг, чин сэтгэлээсээ гэж магтжээ.

Түүнчлэн тэр Их Британийг тус цэргийн байгууллагыг орхихыг дэмжсээр иржээ. 2011 онд тэр НАТО-г дэлхийн энхтайванд аюул учруулагч гэж хэлж байлаа. Ингэхээр Дэвид Камерон дургүй байлгүй яахав.

4. Тэр баячуудын татварыг нэмэхийг дэмждэг

Жереми Корбин баячуудын татвар, тэр дундаа том корпорациудын татварыг ихэсгэхийг шаарддаг ба үүнийгээ биелүүлэх хүсэлтэй. Өсгөсөн татварын мөнгөөр тэр боловсролын системийг дэмжихийг хүсдэг.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү