Хомо сапиенсын хамгийн эртний олдвор олджээ

Хомо сапиенсын хамгийн эртний олдвор олджээ

Сэтгүүлч: Г.Баянжаргал

8 жил

Олон улсын судлаачдаас бүрдсэн баг Марракеш ба Мароккогийн хооронд байдаг Жебел Ирхоуд археологийн байршлаас Хомо сапиенсын чулуужсан олдворыг олжээ.

Ингэснээр шинэ олдвор өмнө нь Хомо сапиенсын хамгийн эртний буюу 195.000 жилийн өмнө гэгдэж байсан Этиопоос олдсон олдворын хугацааг эвдэж байна.

Тэд гурван насанд хүрсэн хүн, нэг өсвөр насны хүн ба нэг хүүхдийн гавал, ясыг олжээ.

“Бидний илэрхийлэх гэсэн мессеж бол  Хомо Сапиенс бидний бодож байснаас олон жилийн настай бөгөөд зүүн Африкийн хаа нэгтээ ‘Эдений Цэцэрлэг’-т гэсэн Адамик маягаар үүсээгүй гэдэгтээ байгаа.” гэж Германы Макс Планк Институтын Хувьслын Антропологийн палеоантропологич Жан-Жак Ублин хэлсэн байна. Ублины ахласан энэ судалгаа Nature сэтгүүлд хэвлэгджээ.

Тиймээс хүн төрөлхтөн Зүүн Африкийн  тодорхой нэг газарт бус Африк тив даяар үүсэн бий болсон гэсэн үг.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү