Дэлхийд төлөөлөх гадаад паспортууд...


7 жил

Монгол Улс дэлхийд хамгийн анх "Гэрэгэ" хэмээх дипломат харилцааны хэрэглүүр болсон гадаад паспортыг хэрэглээнд гаргаж байсан талаар түүхэн эх сурвалжид бичигдэн үлджээ. Тухайн үедээ энэхүү "Гэрэгэ" нь Монгол төрийн элчийн итгэмжлэх жуух бичиг, халдашгүй дархан эрхийн баталгаа болж байсан бөгөөд эдүгээ НҮБ-ын төв байранд дурсгал болон хадгалагдаж байдаг юм.

Энгийн модон пайзнаас эрдэнийн чулуун шигтгээтэй алт, мөнгөн пайз зэрэг олон төрлийн гэрэгийг хэрэглэж ирсэн нь түүхийн сурвалж болон археологийн олдворуудаар батлагддаг юм. Худам монгол бичгээр олдоод байгаа цорын ганц хувилбар болох алтан гэрэгийг Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн ажлын хүрээнд Монгол Улсын гадаад яаманд ёслол төгөлдөр залсан билээ.

Тэгвэл өдгөө дэлхийн бүх улс орон гадаад паспорттай болж, гадаад харилцааны нэгэн чухаг бичиг баримт болгон хэрэглэж байна. Тэдгээрийн заримаас та бүхэнд хүргэе.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү