Тамхинаас гарахад эхний арав хоног л хэцүү байдаг


7 жил

Тамхинаас гарах гэж байгаа хүмүүст туслах үүднээс нэгэн зөвлөгөөг нийтэлж байна. Тиймээс заавал цаг хугацаа товлож тамхинаас гарна гэж суух биш, яг одоо, өнөөдрөөс эхэлж тамхидалттайгаа тэмцээрэй.

Тухайлбал:

-Тамхи татах нь стрессийг багасгадаг гэж үздэг. Бүр оргүй ч юм биш. Гэхдээ эрүүл мэндээ хордуулж байж стрессээс гарах албагүй.
-Асуудалтай тулгарахгүйн тулд өөрийн амьдралыг илүү зохион байгуулалттай болго.
-Тамхи татмаар санагдвал чихэр хүлх.
-Тамхи татах хугацаагаа аль болох уртасгах арга хэмжээ ав. Зарим хүн ном сонин уншаад сатаардаг шүү дээ.
-Тамхи татах хүслийг өдөөгч кофе, согтууруулах ундаа зэргээс татгалз, хол бай.
-Тамхинаас гарч буй үедээ элдэв уулзалт, шоунд оролцохгүй байвал зүгээр.
-Тамхинаас гарах чин хүсэлтэй бол тамхитай орчноос ядаж л хориод хоног хол байсан нь дээр.
-Бүр тэсмээргүй бол тамхиа нэг сороод унтраа.
-Гар чинь завгүй байгаа гэх мэт үеийг ашиглан тамхи татахгүй бай.
-Тамхинаас гарахад эхний арав хоног л хэцүү гэдэг шүү дээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү