Таатай уур амьсгал


7 жил

Ямар нэг зөрчил, маргаан, бэрхшээлгүй дардан зам туулаад ирсэн нэг ч гэр бүл байдаггүй. Харин түүнийг хурцатгахгүй намжаадаг амь нэгтэй гэр бүлийнхэн гэж л бий. Ийм айлд сайхан амьдрал хамт оршино. Гэр орны таагүй уур амьсгал гэр бүлийн гишүүн бүрийн сэтгэл санаанд нөлөөлөөд зогсохгүй хөдөлмөрийн бүтээмжид нөлөөлдөг. Хөдөлмөрийн бүтээмж муу бол мэдээж цалин бага, ашиг орлого муутай байна гэсэн үг. Тэгэхээр бид гэр орныхоо таатай уур амьсгалын төлөө байнга анхаарч аливаа маргааныг хурцатгахгүй байх нь чухал юм.

Уурласан хүний урдаас бүр их уур гаргах болдог. Уурлаж бухимдсан толгой эрүүл сэтгэх боломжгүй болно. Уурандаа бусад хүн гомдохоор үг хэлэх, сэтгэл санааг эвдэх, хямраах өөрийгөө болон өрөөлийг хохироох, бусдыг гэмтээх гээд бөөн зовлонг ар араасаа дагуулан гарч ирнэ.

Уурласан нэгнийхээ өмнөөс хатуу үг хэлэхгүй нэг нь л уураа дарчихад энэ олон зовлонг зайлуулчихаж байгаа юм. Тэгээд ч уурлалаа гээд бүх юм буцаад байрандаа орчихгүй шүү дээ. Аль болох цухалдахгүй, ухаанаа саруул байлгах хүндрэлийг аль болох зовлон зүдгүүр багатай давах гарц олохоо бодох хэрэгтэй.

Нэгэнт болоод өнгөрчихсөн хойно хүчтэй уурласнаар биш саруул ухаанаар, зөв алхам хийснээр зовлонгоо түргэн арилгана гэдгийг цаг үргэлж санаж явбал гэр орон амгалан тайван байна. Ямар нэг зөрчил, маргаан, бэрхшээлгүй дардан зам туулаад ирсэн нэг ч гэр бүл ба...


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү