Элон Маскийн сансрын аялалын компани SpaceX 500 орчим ажлын байрны зар тавьжээ. Өнгөрсөн долоо хоногийн Falcon 9 пуужингийн амжилттай хөөргөлтийн улмаас ийм шийдвэр гаргасан байх магадлалтай.
Маскийн футуристик компани 44 тасагтаа 473 нээлттэй ажлын байр зарлажээ. Америкт амьдардаг өндөр чадвартай инженерүүд, механик инженер, физикчээс авхуулаад туршлагатай сайн тогоочдыг хүртэл ажилд авахаар болжээ.
физикчээс авхуулаад туршлагатай сайн тогоочдыг хүртэл ажилд авахаар болжээ
SpaceX-ийн шинээр авах гэж буй ажилчдын 313 нь компаний Калифорн дахь төв байранд ажиллах ба бусад нь Техас, Вашингтон хотуудад ажиллана.
Bussiness Insider-ийн мэдээлсэнээр шинэ ажлын байрны 33 хувь нь техникчид, 5 хувийг машинистууд, 5 хувийг нь тусгай мэргэжилтнүүд, 5 хувийг менежер, 1 хувийг захирлын алба эзлэж байна.