Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барина


7 жил

Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг Өмнөговь аймгийн Ханбогд суманд байгуулах Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны саналыг дэмжлээ. Шинэ үйлдвэр байгуулахтай холбоотой хөрөнгө оруулалтын ажлыг сайд Ц.Дашдоржид даалгав.

Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн нийт хувьцааны 10-аас доошгүй хувийг төр үнэ төлбөргүй эзэмшихийг зөвшөөрч, төрийн төлөөллийг гаргахыг үүрэг болгожээ.

Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр нь жилд 1 сая тонн баяжмал боловсруулах хүчин чадалтай байна. Түүнчлэн 2020 он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж.

Шинэ үйлдвэрийн түүхий эд, бүтээгдэхүүний тээвэрлэлт, эрчим хүч дамжуулах зардал бага байхыг бодолцож Оюутолгойн ордын дэргэд Ханбогд суманд байрлах нь тохиромжтой гэж үзсэн юм. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү