Хятадын Ханчжоу хотын баруун хэсэгт дугираг хэлбэртэй, цагаан тавцант талбайтай боловсролын төв нээгджээ.
Төвийн зорилго Хятад хүүхдүүдэд фермийн тухай таниулж, мэдүүлэх. Барилга дотроо хүүхдүүдэд кемпинг хийж болох тухтай унтаж амрах талбайг багтаажээ.
Superimpose хэмээх Хонг Конгийн архитектурын компани орон нутгийн фермерүүдтэй хамтран ажилласаар Нарны Коммун нэртэй энэ барилгыг барьсан байна. Тэд фермийн тухай танин мэдүүлэхээс гадна хотыхонд эрүүл амьдрал сурталчлах зорилготойгоор ажиллажээ.