ММСЗУХ-ны Хөвсгөл аймаг дахь салбарын тэргүүнээр Д.Дамдиндорж сонгогджээ


7 жил

Монголын Морин Спорт Залуу Уяачдын Холбооны /ММСЗУХ/ Хөвсгөл аймаг дахь салбарын анхдугаар чуулган энэ сарын 24-нд болжээ. Чуулганд Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд, ММСЗУХ-ны ЕНБ-ийн дарга Н.Мөнхбаясгалан, ГБХЗХГ-ын Залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж тэргүүнтэй холбогдох албаныхан болон аймаг, сумын алдар цолтой уяачид, малчид оролцсон байна.

ММСЗУХ-ны ЕНБД Н.Мөнхбаясгалан холбооны танилцуулга, 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулж хурлыг удирдан зохион байгуулжээ.

ММСЗУХ-ны Хөвсгөл аймаг дахь салбар холбооны тэргүүнээр Д.Дамдиндорж сонгогдож, тэргүүлэгч гишүүд, хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгож баталсан байна. 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү