Америкийн дайралтын улмаас 33 хүн нас баржээ

Америкийн дайралтын улмаас 33 хүн нас баржээ

Сэтгүүлч: Г.Баянжаргал

8 жил

Исламын Улсын эсрэг Америк тэргүүтэй эвслийн Сирийн Ракка хотын сургуульд хийсэн агаарын дайралтын улмаас 33 хүн нас баржээ. Тэдний ихэнх нь дайралтаас зугатаж явсан хүмүүс байв. Энэ бол Америкийн экстремист бүлэглүүдийн эсрэг дайралт энгийн иргэдийг олноор нь алж байна гэж буруутгагдаж буй хоёр дахь тохиолдол. Өнгөрсөн Ням гарагт Сирийн Алеппод хийсэн дайралтын улмаас 52 хүн барсан юм.

Пентагон буюу Америкийн Батлан Хамгаалах яамнаас Раккад болсон дайралтанд хариуцлагатай эсэхээ шалгаж байна гэсэн. Тэгвэл Америкийн эвслийн хэвлэлийн төлөөлөгч Кол. Жозеф Скрокка бөмбөгдөлт энгийн иргэдийг алсан гэх үзүүлэлт байхгүй гэж хариулжээ.

Ням гарагт Алеппод энгийн иргэд залбирлаа үйлдэхээр ирсэн моск сүм рүү Америк дайралт хийсэн гэдгээ үгүйсгээд байв. Америкийн Төв Коммандын хэвлэлийн төлөөлөгчийн хэлсэнээр москийг бай болгоогүй, тэндээс 15 метрийн цаана Аль-Кайдагийн уулзалт болж байсан ба хэд хэдэн террористуудыг алсан гэж хариу өгөөд байсан. Харин Сири дэх Хүний эрхийн хамгаалагчид дайралтанд амиа алдсан хүмүүс террористууд биш 52 энгийн иргэн байсан гэсэн юм.

Алеппод болсон дайралтын дараа

Дональд Трамп Америкийн дрон онгоцийг яаж бас хэзээ хэрэглэх хязгаарлалтыг багасгах амлалт гаргасан. Хэрэв түүний амлалт биелэгдвэл Америкийн цэргүүд ерөнхийлөгчийн зөвшөөрөлгүйгээр бас “энгийн иргэн нас барахгүй”  гэдэг баталгаагүйгээр дайралт хийдэг болох юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү