Рефик Анадолын Хязгааргүйн Өрөө

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

Tуркийн уран бүтээлч Рефик Анадол архитектур, проекц, саунд ашиглан бие даасан бодит байдлыг бүтээжээ. Анадол Infinity Room буюу Хязгааргүй Өрөө инсталляцаа гурван жилийн турш хийсэн аж. Бүтээл түүнийг дүрслэх урлагийн оюутан байх үед хийсэн судалгааны төслөөр эхэлж SXSW фестивалд сайжруулан тавигджээ.

Куб хэлбэртэй, дөрвөн талаасаа битүү өрөөний хананууд гэрлийн хээ гаргахаар програмчлагджээ. Тааз, шалан дээр суулгасан тольнуудаар дамжин гэрэлнүүд дээш 3 метр тархах аж.

Инстяллац нэг удаадаа 12 минутын турш үргэлжлэх ба үзэгч оноогдсон орон зайгаа хүссэнээрээ ашиглаж болно.

©Бүх зураг Dezeen

The South by Southwest буюу SXSW фестивал энэ сарын 10-19-ны хооронд 20 дахь удаагаа зохион байгуулагдсан юм. Фестивалын үеэр хөгжим, кино, технологийн шинэ нээлт, үйл ажиллагаанууд болдог.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү