МУИС-ийн захирлын түр орлогчоор Я.Төмөрбаатар ажиллана

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

 Өнөөдрөөс эхлэн МУИС-ийн захирлын ажлыг түр орлон гүйцэтгэгчээр Я.Төмөрбаатарыг ажиллах боллоо. Учир нь Р.Бат-Эрдэний өөрийн хүсэлтээр ажлаа өгөх өргөдөл гаргасныг БСШУС-ын сайд Ж.Батсуурь хүлээн авсан юм.

 Я.Төмөрбаатар нь Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Шийдлийн Засгийн газрын үед АН, МАН хоёр хамтарч засаг байгуулахад МАН-ыг төлөөлж,  БСШУ-ы дэд сайдаар томилогдон ажиллаж байсан.

Улсын багшийн дээд сургуулийг түүхийн багш, нийгмийн ажилтан мэргэжлээр төгссөн. 1999-2007 онд "Кёкшюүзан хөгжил сан"-гийн зөвлөх, дэд захирал, 2007-2008 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, 2008-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, хэвлэлийн албаны дарга, 2009 оноос МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, ахлах зөвлөх, “Стратеги” академийн захирлаар ажиллаж байжээ. МУИС-ийн захирлыг хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулж томилох юм

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү