Японд  цахим спортын сургууль байгуулагдана

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

Цахим спортын мэргэжлийн тамирчдын сургууль ирэх жилийн 4-р сард Японд нээгдэхээр болжээ. Видео тоглоомыг биеийн спорттой адилтгах зарчимтай энэ сургууль сурагчиддаа тоглоом, рефлекс ба ярилцах  зэрэг чадваруудаас заах аж. Энэ тухай сургуулийн албанаас мэдээлжээ.

Осака хотын Жикей Грүпп Япон даяар мэргэжлийн сургууль ажиллуулдаг. Тэгвэл энэ удаа Жикей Грүпп Осакагийн Харилцаа Урлагийн коллежид цахим спортын тэнхим нээх болсон байна. Гурван жил үргэлжлэх хөтөлбөр жил жүр 900 цагийн ангитай ба сургалтын төлбөр нь 13.400 доллар байна гэжээ.

1990-ээд онд мөнгөн шагналтай видео тоглоомын тэмцээнүүд Америк, Европ, Өмнөд Солонгост зохиогддог болсоноос хойш цахим спорт дэлхийд нэрд гарж эхэлсэн.

Харин манай улсад 2000 оноод цахим спорт орж ирсэн юм. Сүүлийн жилүүдэд Монгол улсыг төлөөлж тэмцээнд оролцдог багууд ч бий болжээ. Тухайлбал өнгөрсөн жилийн эхэнд манай улсын MongolZ баг Counter Strike-ийн Азийн аваргад ялж, 30.000 долларын эзэн болоод байв.

MongolZ баг Азийн тэмцээний бэлтгэлээ Вьетнам улсад хийжээ

Ирэх жилд дэлхийн цахим спортын зах зээлийг 1.1 сая тэрбум долларт хүрэхээр тооцоо гаргажээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү