Дубай хотод нисдэг такси үйлчилнэ

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

 Дубай хотод нисдэг такси энэ зунаас эхлэн үйлчилдэг болно. Хятадын ehang 84 өөрийгөө удирддаг, нисдэг такси үйлчилгээ үзүүлэх болсон тухай Дубай хотын зам, тээврийн агентлаг зарлажээ. Хотын алдарт Бүрж Аль Араб  зочид буудлын дээгүүр хэд хэдэн туршилт хийсний дараа ийнхүү шийдвэрт хүрсэн аж.

 Хагас цагийн турш нислэг үйлдэж, 50 км явах чадвартай ehang 84-д суусны дараа зорчигч өмнөө байгаа мэдрэгчтэй скрийнд очих чиглэлээ зааж өгөхөд л хангалттай бөгөөд ehang-184 газардахдаа дөрвөн сэнс нь дотогшоо эвхэгдэнэ.

©Dezeen

 Ehang-184-passenger-drone-CES-2016_dezeen_936_3

Ганц зорчигчийн багтаамжтай, нисдэг такси ирэх 7-р сараас Дубай хотод үйлчилгээгээ эхлэх төлөвлөгөөтэй байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү