Шилэн кабелаар 13 тэрбум 500 сая хүн зэрэг утсаар ярина

Сэтгүүлч: Ц.Насанжаргал

7 жил

БНХАУ-ын Шинжлэх ухааны хүрээлэнгийн мэдээлснээр, Хятад улсад анх удаа хэт их багтаамж бүхий шилэн кабелийн дамжуулах туршилт хийж, нэг шилэн кабелиар 13 тэрбум 500 сая хүн зэрэг утсаар ярих хүчин чадалтай болжээ.

Энэ нь Хятад улсын "хэт их багтаамжтай, хэт хол зайтай, хэт их хурдтай" шилэн кабелийн холбооны системийн судалгаа шинэ шатанд хүрснийг харуулж байгаа гэнэ. Энэ туршилтад өөрийн оюуны өмчийн эрхтэй шилэн кабелиар зууч болгожээ.

Интернет сүлжээ, тооцоолуур, биг датагийн хэрэглээ улам өргөжихийн хэрээр мэдээллийн холбооны сүлжээ асар их сорилттой тулгарч байна. Хятадын шилэн кабелийн холбооны салбарын гол судалгааны бааз болсны хувьд Ү Ханий шуудан холбооны шинжлэх ухааны хүрээлэн сүүлийн жилүүдэд олон шинэ амжилт гаргасан гэнэ.

Эх сурвалж : Гэрэг.mn

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү