Токио 2020 Олимпын шинэ цэнгэлдэх хүрээлэн

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

 

            Өнгөрсөн оны 12-р сараас эхлэн Токио 2020 Олимпод зориулсан Үндэсний Цэнгэлдэх Хүрээлэнгийн барилгын ажил эхэлсэн. Уг барилгын архитектороор Японы Кенго Кума хариуцан ажиллаж байгаа. Өмнө нь 2012 онд архитектор Заха Хадид Олимпын шинэ цэнгэлдэх хүрээлэнг барих төслийн уралдаанд ялж байсан юм. Гэвч 2015 онд Японы ерөнхий сайд Шензо Абе планыг тэгээс эхэлж байгаагаа зарлаж, ахин шалгаруулалт явагдсанаар Кенго Кумаг сонгожээ.

 80.000 хүний суудалтай шинэ цэнгэлдэх хүрээлэн 1.5 тэрбум ам.долларын үнээр баригдах төлөвтэй байгаа бөгөөд 2020 оны 1-р сар гэхэд барилгын ажил дуусахаар төлөвлөжээ.

Шинэ цэнгэлдэхийн архитектор 63 настай Кенго Кума 1976 онд Токиогийн их сургуулийг архитекторын мэргэжлээр төгссөн юм. Японы барилгын уламжлалыг 21-р зуунд ахин сэргээх зорилготой Кума Токио дахь Сантори Урлагийн Музей, Япон дахь LVMH-ийн Төв байр, Франц дахь Бесансоны Урлнагийн Төвийн барилгуудаараа танигдсан нэгэн юм.

©Japanese Garden

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү