https://sensor.kemdikbud.go.id/public/info/terbaik/ https://dinaskebudayaan.jakarta.go.id/cagarbudaya/uploads/-/demox/ https://disdukcapil.waykanankab.go.id/-/demox/index.html https://dukcapil.wajokab.go.id/demo/ https://disdukcapil.inhilkab.go.id/store/demo/ https://wisuda.unkris.ac.id/pages/demo-slot/
2023 оны АНУ-ын хүний эрхийн зөрчлийн тухай тайлан

2023 оны АНУ-ын хүний эрхийн зөрчлийн тухай тайлан


2 сар

АНУ-ын хүний эрхийн байдал 2023 онд улам дорджээ. АНУ-д хүний эрх хоёр чиглэлд туйлширч байна. Улс төр, эдийн засаг, нийгмийн хуваарилалт, байр суурийн хувьд цөөн тооны хүмүүстэй харьцуулахад зонхилох тооны хүмүүс улам чухал бус болж, үндсэн эрх ашиг, эрх чөлөө нь хий хоосон болж байна. Америкийн иргэдийн 76 хувь өөрийн орноо буруу чиглэлээр явж байна гэж үзжээ. Улс төрийн намууд хоорондоо зөрчилдөж, засгийн газар чадваргүй, засаглал үр бүтээмжгүй болсон бөгөөд иргэдийн эрх ашиг, улс төрийн эрх ашиг бодитоор баталгаажиж чадахгүй байна.

Хоёр нам нийтлэг тохиролцоонд хүрэх тун хэцүү болсон. Галт зэвсгээр үйлдсэн хүчирхийлэл тасралтгүй нэмэгдэж, 43 мянган хүн амиа алдаж, хоног тутамд 117 хүн нас барж байна. Цагдаа нар хууль сахиулахдаа хүчирхийлэл үйлдэж, 2023 онд багаар тооцоход 1247 хүн цагдаагийн хүчирхийлэлд амиа алдсан. Энэ нь 2013 оноос хойших шинэ тэмдэглэл болж, хууль сахиулахын хариуцлага нэхэмжлэх тогтолцоо нь хий хоосон зүйл болжээ. АНУ-ын хүн ам дэлхийн хүн амын 5 хувь хүрэхгүй мөртлөө гэмт хэрэгтний тоо нь дэлхийн хоригдлуудын 25 хувийг эзэлдэг тул үнэнхүү “шоронгийн орон” болсон байна. Улс төрийн нам хоорондын зөрчил тэмцэл улам ширүүсч, сонгуулийн тойрог хуваахыг ашиглан сонгуулийн хуйвалдаан хийж, төлөөлөгчдийн танхим “даргаа сонгож чадахгүй” дуулиант жүжигийг хоёр ч удаа тавьсан. АНУ-ын засгийн газрын итгэл үнэмшил улам дордож, АНУ-ын иргэдийн зүгээс Холбооны засгийн газарт тавих итгэл үнэмшил ердөө 16 хувьтай байна. Арьс өнгөрөөр ялгаварлах үзэл даамжирсан бөгөөд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах байдал ноцтой болсон. НҮБ-ын мэргэжилтэн хэлэхдээ, Африк гаралтай хүмүүст чиглэсэн системийн шинжтэй арьс өнгөөр ялгаварлан гаруурхах үзэл АНУ-ын цагдаагийн хүчин, эрүүгийн хуулийн системд гүнзгий нэвчсэн байна.

Эмчилгээ үйлчилгээний салбарт арьс өнгөөр ялгаварлан гадуурхах байдал ноцтой оршиж байгаа бөгөөд Африк гаралтай жирэмсэн эмэгтэйчүүдийн нас баралт цагаан арьстан эмэгтэйчүүдтэй харьцуулахад 3 дахин өндөр байна. Ази гаралтай хүмүүсийн 60 орчим хувь нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхахад нүүрлэж, Хятад удамтай шинжлэх ухааны эрдэмтнүүдэд чиглэсэн “Хятадад чиглэсэн үйл ажиллагааны хөтөлбөр” нь маш гүнзгий хор нөлөөтэй. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл ойлголт Америкийн нийгмийн мэдээллийн хэрэгсэл, дуу хөгжим, цахим тоглоом зэрэг олон индэрт хорон муу нөлөө тараахын зэрэгцээ гадаад орнуудад ч түгэж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах хэт даварсан үзлийг гадагш түгээдэг гол орон болсон. АНУ-ын баян ядуугийн зөрүү улам ихсэж, “ажиллагсад ядуурах” үзэгдэл илэрхий болж, эдийн засаг нийгмийн эрх ашгийн баталгаажуулалтын тогтолцоо хоосон эргэж байна. Урт хугацааны туршид цалин хөлсний хуваарилалтын зөрүү оршсоор ирсний улмаас баян ядуугийн ялгаа зөрүү 1929 оны эдийн засгийн ноцтой хямралаас хойших хамгийн хүнд ноцтой байдалд хүрчээ. АНУ-д бага цалин орлоготой 11.5 сая айл өрх буй бөгөөд цагийн цалингийн доод хэмжээний стандартыг 2009 оноос хойш өсгөөгүй, 2023 онд 1 ам.долларын худалдан авах чадвар буурч 2009 оны 70 хувьд хүрчээ.

Бага орлоготой айл өрхүүд хүнс, орон сууцны түрээс, эрчим хүч зэрэг амьдралын үндсэн хэрэгцээ шаардлагаа төлж чадахгүй болж, гэргүй тэнүүчилж буй хүмүүс 650 мянга давсан нь сүүлийн 16 жилийн шинэ тэмдэглэл болжээ. “Ажиллагсад ядуурч байгаа” тул шаргуу хөдөлмөрлөж буй хүмүүсийн сайн сайхан мөрөөдөл нь замхарч, 2023 онд 21-р зуун гарснаас хойших хамгийн өргөн далайцтай ажил хаяалт өрнөсөн. АНУ-ын эмэгтэйчүүд болон хүүхдийн эрх ашиг урт хугацааны турш системийн шинжтэй хохирч, женедерийн тэгш байдал зэрэг үндсэн хуулийн тогтоол хий хоосон зүйл болж, өнөөдрийг хүртэл НҮБ-ын “Эмэгтэйчүүдэд чиглэсэн аливаа хэлбэрийн гадуурхалыг арилгах тухай конвенц”-ыг батлаагүй байгаа бөгөөд НҮБ-ын гишүүн орнууд дотор “Хүүхдийн эрх ашгийг хамгаалах тухай конвенц”-ыг батлан зөвшөөрөөгүй цорын ганц гишүүн орон байсаар юм.

АНУ-ын Сенат 2023 оны 4 дүгээр сард женедерийн тэгш байдлыг баталгаажуулах зэрэг үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслөөс татгалзсан байна. АНУ-д жил бүр ойролцоогоор 54 мянган эмэгтэйчүүд жирэмсэн болсны улмаас ажил алджээ. 2.2 сая гаруй төрөлтийн насны эмэгтэйчүүд төрөлтийн эмчилгээ асрамж хүртэж чадахгүй байна. Багаар тооцоход 21 муж ураг унагаахыг хориглох буюу хатуу чанга хязгаарлах тогтоол гаргажээ.

Жирэмсэн эмэгтэйчүүдийн нас баралт 20 шахам жилд дахин гаруйгаар нэмэгджээ. Ажлын газар, сургууль, гэр бүл зэрэг олон салбарт бэлгийн хүчирхийлэл улам газар авч байна. Хүүхдийн оршин тогтнох эрх болон хөгжлийн эрх улам дордож байна. Олон тооны хүүхдүүд эмчилгээний нөхөн олговорын төлөвлөгөөнд хамрагдаж чадахгүй байна. Галт зэвсгийн хүчирхийлэл нь хүүхдийн нас баралтын гол шалтгаан болж байна. Хар тамхи хэтрүүлэн хэрэглэх нь өсвөр залуучуудын дунд газар авч байна. 46 муж улсад асармал хүүхэд сурагүй алга болсон 34.8 мянган хэргийг мэдүүлэхээс нуун дарагдуулсныг илрүүлжээ. АНУ нь түүхэнд нэгэн үе цагаачлалаас ашиг тус хүртсэн байдаг мөртөө цагаач иргэдийг ялгаварлан гадуурхах асуудал ноцтой оршсоор ирсэн.

1882 онд баталсан “Хятад гаралтай хүмүүсийг гадуурхах хуулийн төсөл”-өөс авахуулаад 2017 онд олон улсын хамтын нийгэмлэгийн хатуу шүүмжлэлд өртсөн “Мусулман шашинтныг хориглох тогтоол” гаргасан гээд, цагаач игэдийг ялгаварлан гадуурхах үйлдэл АНУ-ын тогтолцооны бүтцэд гүнзгий шингэжээ. Эдүгээ цагаач иргэдийн асуудал нь нам хоорондын ашиг тусын булаацалдаан, улс төрийн “хариуцлагаа бусдад тохох” хэрэгсэл болж, улс төрчдөөс цагаач иргэийн хувийн эрх ашиг болон ашиг тус хохирхыг үл ойшоож, цагаачлалын тухай бодлогыг “чи дэмжбэл бид эсэргүүцэнэ” гэдэг нам бүлгийн зөрчил хагаралдааны талбар болгож, эцэстээ сонгуулийн иргэдийг ашигласан улс төрийн шоу болж байна. Цагаач иргэдийн тухай эмх замбараагүй байдал нь тайлашдашгүй муу эргэлтэд орж, маш олон цагаач иргэд, хүүхдүүд баривчлагдах, хүн амын наймаа, мөлжлөг зэрэг гашуун зовлонтой хувь тавилан эдлэж байна.

Улс төрийн туйлшрал болон Америк маягийн хүний эрхийн хий хоосон мөн чанар цагаач иргэдийн асуудал дээр тодоос тод харагдаж байна. АНУ урт хугацааны турш ноёрхогч үзэл хэрэгжүүлж, хүчирхэг улс төр баримталж, зэвсгийн хүч, ганц талт хоригийг дур мэдэн хэрэглэж байна. Бусад оронд кластер бөмбөг зэрэг зэр зэвсэг нийлүүлж, бүс нутгийн хурцадмал байдал хийгээд бүс нутгийн зэвсэгт мөргөлдөөнийг ширүүсгэж, улмаар олон тооны жирийн иргэд эндэж шархдаж, ноцтой хүмүүнлэгийн хямрал үүсгэж байна. “Гадаадын төлөөний хүн”-ний ажиллагааг дур мэдэн хэрэгжүүлж, бусад орны нийгмийн тогтвортой байдлыг эвдэж, бусад орны хүний эрхэнд халдаж байна. Гуантанамогийн шоронг өнөөдрийг хүртэл хаагаагүй юм.

 

Н.Уртнасан

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү