https://sensor.kemdikbud.go.id/public/info/terbaik/ https://dinaskebudayaan.jakarta.go.id/cagarbudaya/uploads/-/demox/ https://disdukcapil.waykanankab.go.id/-/demox/index.html https://dukcapil.wajokab.go.id/demo/ https://disdukcapil.inhilkab.go.id/store/demo/ https://wisuda.unkris.ac.id/pages/demo-slot/
Хятад Унгарын харилцааны хөгжилд шинэ боломжууд нээгдэж байна

Хятад Унгарын харилцааны хөгжилд шинэ боломжууд нээгдэж байна


6 сар

Унгарын ерөнхий сайд Виктор Орбан Хятадын төв радио телевизэд тусгай ярилцлага өгөхдөө "Ши Жиньпин даргын айлчлал бол түүхэн айлчлал" гэж дээд хэмжээгээр үнэлжээ.

Айлчлалын үеэр хоёр орны удирдагчид хамтарсан мэдэгдэл гаргаж, Хятад Унгарын харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны түвшнээс шинэ эриний бүх цагт хувиршгүй иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны түвшинд хүргэхээ мэдэгдэв. Хятад Унгар хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл, стратегийн зөвшилцөл, зохицуулалт, хамтын ажиллагаа олон талаар шинэ өндөр түвшинд хүрч, гадаад орчин хэрхэн өөрчлөгдсөн ч, Хятад Унгарын харилцаа олон сорилтуудыг даван туулах чадвартай байх болно гэж шинжээчдийн үзэж байна. Түүнчлэн хоёр тал хамтын ажиллагааны 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурж, хоёр орны цаашдын хамтын ажиллагаанд шинэ түлхэц өгсөн юм.

Энэ жил Хятад Унгар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн 75 жилийн турш хоёр улс эрх тэгшээр харилцаж, харилцан итгэлцэн, харилцан туслалцаж, харилцан ашигтай хамтын ажиллагааг баримталж, найрсаг солилцооны түүхийг бичсээр ирсэн. "COVID-19"-ийн халдварын үед Хятад улс Унгарт их хэмжээний тусламж үзүүлж, ерөнхий сайд Орбан биечлэн нисэх онгоцны буудлаас эд материалыг тосон авч байсан, олон улсын янз бүрийн тохиолдолд Унгар улс шударга үг хэлж, Хятадын язгуур ашиг сонирхлын асуудлыг дэмжсээр ирсэн, Түүнчлэн Унгар бол Хятадтай "Бүс ба Зам"-ын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан Европын анхны орон бөгөөд Хятад хоол, Хятад эм, Хятад хэл, Хятадын Кун Фү Унгарын иргэдийн сэтгэлд гүнзгий нэвтэрч, Унгарын үхрийн мах, токаж дарс Хятадын олон мянган айлын хоолон ширээнд тавигдсан. Хятад Унгарын харилцаа түүхийн хамгийн таатай үедээ байгаа бөгөөд хоёр орны харилцааг улам ахиулж, хамтын ажиллагааг баяжуулах нь зүй ёсны хэрэг юм.

Хоёр орны харилцааг ахиулахад хэрхэн тус дөхөм үзүүлэх вэ? Хоёр тал бие биенийхээ үндсэн ашиг сонирхол, гол асуудалд тууштай дэмжлэг үзүүлж, хоёр орны хөгжлийн стратегийн уялдаа холбоог эрчимжүүлж, цэвэр эрчим хүч, хиймэл оюун ухаан зэрэг шинэ салбар дахь хамтын ажиллагааг идэвхтэй өргөжүүлэх ёстой гэж Ши Жиньпин тэмдэглэв. Мөн хоёр орны хооронд хэлний сургалт соёлын солилцоог бэхжүүлэх, олон талт харилцаа холбоо, хамтын ажиллагааг ахиулах, олон улсын шударга ёсыг хамгаалах талаарх саналууд нь Хятад, Унгарын харилцааны дараагийн шатны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон юм.

Хятад Унгар хоёр улсын төрийн тогтолцоо өөр боловч бие биедээ чин сэтгэлээсээ ханддаг үнэнч найзууд юм. Хоёр талын улс төрийн харилцан итгэлцэл өндөр түвшинд байгаа нь чухал шалтгааны нэг юм. Айлчлалын үеэр Унгар улс үндэснийхээ нөхцөл байдалд нийцсэн хөгжлийн замаар замнахыг Хятад улс тууштай дэмжинэ нэж Ши Жиньпин илэрхийлсэн бол Унгар улс Хятадын үндсэн ашиг сонирхол, хууль ёсны эрх ашгийг хамгаалахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, өнгөрсөн, одоо, ирээдүйд нэг Хятадын зарчмыг тууштай баримтлах бөгөөд энэ нь хоёр талын улс төрийн харилцан итгэлцлийг бий болгож, цаашдын харилцааны хөгжилд улс төрийн бат бэх баталгаа хангана.

2024051020205514867

Хятад Унгар хоёр орон мөн харилцан ашигтай, хамтдаа хожих сайн түнш юм. Хятад улс бол Унгарын Европоос гаднах худалдааны хамгийн том түнш, Унгар бол Хятадын Төв болон Зүүн Европ дахь эхний хөрөнгө оруулалтын төв, худалдааны чухал түнш юм. Сүүлийн жилүүдэд шинэ эрчим хүчний салбарт хоёр орны хамтын ажиллагаа хүмүүсийн анхаарлыг татсан амжилтад хүрч, Nio, BYD, CATL болон Хятадын шинэ эрчим хүчний автомашины салбарт тэргүүлэгч бусад компаниуд Унгарт хөрөнгө оруулж, үйлдвэрүүдээ байгуулж байна. Хятадын компаниудын хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан Фотоволтайк цахилгаан станц сүлжээнд холбогдож, цахилгаан нийлүүлснээр Унгар улсад жил бүр 120 мянган тонн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг бууруулав. Унгарын Гадаад хэргийн сайд Шиярдо Петр хэлэхдээ, Унгар, Хятадын хамтын ажиллагаа нь Европын орнуудад асар их боломжийг олгож буйг нотолж байна.

Хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, хоёр тал "Бүс ба Зам" санаачилга болон Унгарын "Дорно зүгт нээлттай байх" стратегийг гүнзгийрүүлэн нэгтгэнэ. Айлчлалын үр дүнгийн баримт бичгийн жагсаалтад "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах Хятад Унгарын гурав дахь шатны хамтын ажиллагааны гол төслүүдийг тодрууллаа. Одоогийн байдлаар Унгар-Сербийн төмөр замын Унгарын хэсэг нь иж бүрэн зам тавих шатандаа ороод байгаа бөгөөд энэ нь Унгар улсын төв болон зүүн Европын тээврийн зангилаа болох байр суурийг улам бэхжүүлнэ. Унгарт хэрэгжүүлсэн “Бүс ба Зам” төслүүдийн амжилт нь Европ даяар давтагдашгүй байж, Унгарт олон арван мянган ажлын байр, эдийн засгийн хөгжил цэцэглэлтийг авчирсан гэж Ерөнхий сайд Орбан үзэж байна.

2024051020212892477

Орбан мөн "үйлдвэрлэлийн илүүдэл" "эрсдэлийг арилгах" гэгчид санал нийлэхгүй байхаа илэрхийлж, Хятадын хөгжил нь Европт эрсдэл гэхээс илүүтэй боломж гэж үзэх ёстой гэжээ. АНУ Хятадын шинэ эрчим хүчний "хэт үйлдвэрлэл"-ийг байнга хөөрөгдүүлж буй үеэр энэхүү мэдэгдэл нь оновчтой бөгөөд бодитой байж, Унгар Хятад улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх шуурхай зоригтой байгааг харууллаа.

Хятад Унгар хоёр улсын ард түмэн нь ойр дотно харилцаатай найрсаг орнууд юм. Айлчлалын үеэр хоёр тал тус тусын хилээр нэвтрэх бодлогоо улам оновчтой болгож, хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэхийг эрчимжүүлэхээр шийдсэн нь хоёр орны иргэдийн солилцоонд тус дөхөм үзүүлж, харилцаа холбоог улам ойртуулах болно.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү