Жүжигчин Б.Мишээл, Т.Бадамжав, Б.Номин нар хүүхдүүдийг зодож, дарамталдаг байсан гэв

Жүжигчин Б.Мишээл, Т.Бадамжав, Б.Номин нар хүүхдүүдийг зодож, дарамталдаг байсан гэв


8 сар

Гуравдугаар сарын 29-нд жүжигчин Немо буюу Б.Номин "Baji & Ylalt" нэвтрүүлэгт оролцсон дугаар цацагдсан. Тэрбээр уг нэвтрүүлгийн үеэр "Оюутан байхдаа доод үеийнхнийгээ дээрэлхэж байгаагүй" гэж ярьжээ.

Түүнийг ингэж ярьсанд тухайн үед доод курсэд нь түүнд дээрэлхүүлж байсан нэгэн охин бухимдаж, өөрийн дургүйцлээ илэрхийлсэн байна. Тэрбээр "Хүүе ээ, Жерри, Немо, Б.Мишээл гурав манай ангийн охидыг зоддог байсан шүү дээ. Яаж ингэж яг үнэнгээсээ ярьж байгаа юм шиг худлаа ярьж чаддаг юм бэ? Хоёр жилийн турш биднийг зодож нүдэж, зовоосон. Намайг сургуулиас хөөлгөх гэж манай ангийн охидод "Гадуурхаж байгаад өөрийнх нь хүсэлтээр сургуулиас гарга" гэж дарамталсан байсан. Биднийг базах цаашаа байсныг бүх доод үеийнхэн мэдэж байгаа. Бас л гоё ярих юм аа. Энэ гурав хүмүүсийн нүдэн дээр ингэж л яриад яваад байх юм.

Манай ангийн охины хамрыг хугартал цохиж байсан. Байнга нүүрийг нь алгадаад, цээж рүү нь цохиод бүгд хөх няц явдаг байсан. Зуун төгрөг өгөөд "Дарс, зайрмаг авч ир. Хариултыг нь өгөөрэй" гэж дарамталдаг байсан. Байнга харааж, муухай үгсээр дууддаг. Хэзээ ч ийм хүн биш шүү" гэжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [192.168.8.xxx] 8 сар
Бид нар ийм юм хийх хүн биш гэж хэлэх ёсгүй байхаа одоо ч бас дээрлэхэлт их байгаа шүү дээ ялан гуяай бага анги дунд анги том анги оюутан 1 2 3 -р гурс гээд дээрлэхүүлж байна аймар дээрлэхэлт байна аа би өөрөө бас дээрлэхэлт -ийг мэднэ ээ. Хүүхдүүдийг дээрлэхүүлж байгааг харсаан