https://sensor.kemdikbud.go.id/public/info/terbaik/ https://dinaskebudayaan.jakarta.go.id/cagarbudaya/uploads/-/demox/ https://disdukcapil.waykanankab.go.id/-/demox/index.html https://dukcapil.wajokab.go.id/demo/ https://disdukcapil.inhilkab.go.id/store/demo/ https://wisuda.unkris.ac.id/pages/demo-slot/
Соёлын яам арчаатай байсан бол соёлын салбарынхан цалингаа нэмүүлэх гэж босохгүй байсан гэлээ

Соёлын яам арчаатай байсан бол соёлын салбарынхан цалингаа нэмүүлэх гэж босохгүй байсан гэлээ


3 сар

Соёлын Сайд Ч.Номингийн хууль бус үйлдлийн талаар, түүнд шаардлага хүргүүлэх болсон тухай Монголын Үндэсний музейн хамт олон мэдээлэл хийлээ.

Энэ үеэрээ тэд: " Монголын Үндэсний Музей бол хуулийн дагуу улс орон нутгийн болон хувь хэвшлийн музейдыг мэргэжил арга зүйгээр хангадаг эрдэм шинжилгээний төв байгууллага. Соёлын сайд Ч.Номин нь 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр музейн судлал мэргэжил арга зүйн төвийн дарга Д.Мөнхтогоог МҮМ-н захирлын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Гэтэл 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчиж сонгон шалгаруулалт явуулахгүйгээр Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат гэх хүнийг үндсэн ажлынх нь зэрэгцээ Монголын Үндэсний музейн захирлын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.

Энэ нь төрийн албаны тухай хууль болон нийтийн ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх хуулийг зөрчсөн асуудал. Тиймээс манай байгууллага, хамт олон тухайн хууль бус шийдвэрийг эсэргүүцэж Соёлын сайдад болон холбогдох төрийн байгууллага, албан тушаалтанд гомдол, хүсэлт хүргүүлсэн.

Соёлын сайд Ч.Номин гурван сар гаруй харьяа байгууллагынхаа даргатай буюу захирлын албыг орлох хугацаанд арав гаруй удаа хүсэлт тавиад байхад нэг ч удаа уулзаагүй. Мөн Үндэсний музейн бүх ажилтны санал хүсэлтийг илтэд үл тоомсорлож байгаа нь Соёлын сайд Ч.Номин болон яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн нарын ажлаа ойлгоогүй, төрийн алба болон музейн салбараа мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй, салбарын онцлог, хууль, журам зөрчдөг, чадамжгүй байгаа бодит байдлыг харуулж байна.

СӨҮТ-ийн захирал Г.Энхбат нь хууль зөрчсөн сайдын тушаалаас өөрийн хүсэлтээр татгалзсан тухай илтгэх хуудсаар 2024.02.26-ны өдөр сайдад өгсөн гэдгээ музейн бүх ажилтнуудын хурал дээр албан ёсоор мэдэгдсэн. Бид үүнийг эсэргүүцэж, Соёлын Сайдад хандаж байна." гэв.

Мөн "Соёлын Яам байгуулагдсанаар танай салбарын нөхцөл байдал сайжирч байна уу? " гэсэн асуултад: " Монгол улсын хэмжээнд хамгийн бага цалинтай салбарынхан бол соёлын салбарынхан байдаг. Өнөөдөр цалин 40 гаруй хувиар нэмэгдсэн. Энэ бол яамтай болсны хамгийн том ахиц гэж ажилтнуудын нүдээр харж дүгнэж байна. Гэхдээ соёлын салбарынхан тэмцсэндээ цалингаа нэмүүлсэн. Яам арчаатай байсан бол салбарынхан босохгүй байх байсан. " хэмээн хариулсан юм.

 

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү