https://sensor.kemdikbud.go.id/public/info/terbaik/ https://dinaskebudayaan.jakarta.go.id/cagarbudaya/uploads/-/demox/ https://disdukcapil.waykanankab.go.id/-/demox/index.html https://dukcapil.wajokab.go.id/demo/ https://disdukcapil.inhilkab.go.id/store/demo/ https://wisuda.unkris.ac.id/pages/demo-slot/
Нэгдүгээр сарын онцлог үйл явдлууд

Нэгдүгээр сарын онцлог үйл явдлууд


9 сар

Нэгдүгээр сар гарснаас хойш Хятадын өнцөг булан бүрт, өнгөрсөн оны сүүлчээр хуралдсан төвийн эдийн засгийн ажлын хуралдааны тогтоол шийдвэрүүдийг хэрэгжүүлж, мега төслүүдийг хөдөлгөх болон хэрэглээг тэлэх соёл аялал жуулчлалын арга хэмжээнүүд зохион байгуулж, оны эхэнд ажлын гараа сайн байна. Оны эхний сарын эдийн засаг нийгмийн байдлыг доорх байдлаар товчлон дүгнэе.

Нэгд, орон нутгийнхан чансаатай хөгжлийн шинэ хөтөлбөр гарган хэрэгжүүлж байна

Нэгдүгээр сард орон нутаг АТИХ болон УТЗЗ-ийн чуулган буюу ээлжит хоёр чуулганаа хийдэг. Эдгээр чуулганаараа тухайн газар орнууд тус оныхоо хөгжлийн зорилтыг тогтоож, чансаатай хөгжлийн төлөвлөгөөгөө гаргаж байна.

2024020114271375567

Шанхай хотын Пүдүн шинэ дүүрэг бол тус төвлөрлийн эдийн засгийн гол цөм нь бөгөөд хотын ДНБ-ны гуравны нэг хувийг бүрдүүлдэг. Шанхай хотын захиргааны нарийн бичгийн даргын орлогч, Пүдүн шинэ дүүргийн дарга У Жинчэн хэлэхдээ, Шанхай хот шинэ оны гараанаасаа хурдтай сугарч, энэ эрчээ бүтэн жил барьж, олон төрлийн ажлыг цаашид урагшлуулах болно гэжээ. Шанхай хотын захиргааны 2024 оны ажлын тайланд тэмдэглэхдээ, 2024 онд тус хот үндэсний ухаалаг авто машины сүлжээг зөвшөөрч туршин ажилуулах ажээ. Банк санхүүгийн дэд бүтцийг цаашид сайжруулж, банк санхүүгийн салбарын хил дамнасан хамтын ажиллагааг ахиулж, хил дамнасан төлбөр тооцооны үйлчилгээний чадавхаа дээшлүүлэх болно гэжээ.

2024020114272441495

Шаньши мужаар жишээлэхэд, тус муж "Бүс ба зам"-ын хүрээнд Хятад Европын галт тэрэгний тээвэрлэлтийн ажлыг эрчимжүүлж байна. Шаньши мужийн төв Ши Ань хотоос Москва хүрэх 7206 км төмөр замын тээврийг амжилттай ажиллуулж, аяллын цаг нь 13 болсон байна. 2024 онд Шаньши муж эдийн засгаа гадаадад нээлттэй байлгах талаар шинэ түүхэн амжилт гаргах зорилт тавин ажиллаж буй юм.

Хоёрт, олон муж хот соёл аялал жуулчлалын арга хэмжээ зохион байгуулж, хэрэглээг тэлж байна

Шинэ он гарснаас хойш Харбин хот аялал жуулчлалыг хөгжүүлж, давхардсан тоогоор 6 сая 619 мянган жуулчин хүлээн авч, 6 тэрбум 920 сая юанийн орлого олсон юм. ШУӨЗО-ынхон А зэрэглэлийн бүх үзэмжит газраа Сар шинийн үеэр үнэ төлбөргүй үзүүлэх шийдвэр гаргажээ. Хятадын олон газарт сарын шинийн бараа борлуулах тусгай хөтөлбөр гаргаж, цахим хэлбэрээр борлуулж, хүмүүс урт дарааллаар уг бараануудыг булаалдан авч байна. Ялангуяа хөдөө нутгийн онцлог бараан бүтээгдэхүүн маш их эрэлттэй байна.

2024020114273444677

Хятадын худалдааны яамнаас 2024 оныг "Хэрэглээг дэмжих жил" болгон зарлалаа. Энэ онд тохиох уламжлалт баяр дурсгал, амралтын өдрүүдэд зориулан хэрэглээг тэлэх ажиллагаа өрнүүлж, цахим хэлбэрээр сар шинийн бараа борлуулах, хуучин авто машин, гэр ахуйн цахилгаан бараагаар шинийг солих өдөрлөг зохиож, эх орондоо үйлдвэрлэсэн барааны борлуулалтыг ахиулж байна гэжээ.

Гуравт, Том төслүүдийн явц шинэ ахицтай байна

Хөхмөраний Жянсү мужийн Хай Мэнь-Тай Цанг холбосон том түнэлийн барилгын ажил амжилттай үргэлжилж байна. Шэнжэнь хотын шинжлэх ухаан технологийн 205 шинэ төсөл сайн хэрэгжиж байна. Хубэй мужийн 1555 жижиг дунд төсөл хэрэгжиж эхэллээ. Тэрчлэн Бээжин хотын 247 тэрбум 800 сая юанийн хөрөнгө оруулсан 160 гаруй төсөл амжилттай хэрэгжиж байна.

Сүүлийн үе аж үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яам зэрэг 7 байгууллага аж үйлдвэрийн инноваци хөгжлийг ахиулах баримт бичиг нийтэлж, үндэсний хэмжээний шинжлэх ухаан технологийн томоохон төслийг урагшлуулах, ялангуяа өндөр нарийвчлалтай аж үйлдвэрийн чип зэрэг нарийн технологийн бэрхшээлийг шийдэх болно гэжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү