Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар хоёр ёолкдож явна


2 сар

Ногоон автобусны хэргээр суудлаасаа огцорох өргөдлөө өгсөн хотын дарга асан Д.Сумъяабазар, "Түгжрэл"-ийн сайд асан Ж.Сүхбаатар нартай хариуцлага тооцох нь лөөлөө болсон бололтой. Авлигатай тэмцэх газраас албан тушаалаа өгсөн УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нараас ногоон автобусны худалдан авалттай холбоотой асуудлаар мэдүүлэг авсан талаар өнгөрсөн сард мэдээлж байсан. Уг хэрэгтэй холбогдуулан 11 иргэний 16 объектод нэгжлэг хийж, 25 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад байгаагаа АТГ зарласан юм.

Тэгвэл хотын даргын албан тушаалаа өгсөн ч нийслэлийн МАН-ын дарга хэвээрээ байгаа Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нар өчигдөр болсон Чингэлтэй дүүргийн МАН-ын шинэ жилд оролцоод зогсохгүй ийнхүү биесээ шагнаж яваа аж. Ажлаа өгөхдөө автобус авах анхны яриа МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын өрөөнд анх болсон гэж байсан тэд ийнхүү сиамын ихрүүд шиг салахаа байжээ.

Хүйтний эрч чангарсан эл өдрүүдэд ёолк тэмдэглээд явж буй ногоон автобусны авторуудад хариуцлага тоох нь байтугай намдаа тустай сайн ажилласан гэж шагнаж байгаа нь машиндаа шатахуунгүй болоод хөлдөж үхэх нь холгүй зогсоо иргэдийн уур, бухимдлыг улам төрүүлэв.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү