https://sensor.kemdikbud.go.id/public/info/terbaik/ https://dinaskebudayaan.jakarta.go.id/cagarbudaya/uploads/-/demox/ https://disdukcapil.waykanankab.go.id/-/demox/index.html https://dukcapil.wajokab.go.id/demo/ https://disdukcapil.inhilkab.go.id/store/demo/
БНХАУ "Ханжоу 2022" наадамд $30 тэрбум зарцуулжээ

БНХАУ "Ханжоу 2022" наадамд $30 тэрбум зарцуулжээ


8 сар
  • Цар тахлын улмаас нэг жил хойшилсон 
  • 12500 орчим тамирчин оролцжээ
  • Монгол Улс 21 медаль хүртлээ

БНХАУ-ын Ханжоу хотод зохиогдсон Азийн наадам өчигдөр өндөрлөлөө. Тус наадамд медалийн тоогоор Хятад улс тэргүүлсэн бол Япон, БНСУ удаах байруудад оров.

Энэ удаагийн Азийн наадамд оролцсон тамирчдын тоо ирэх зун Парис хотноо зохиогдох олимпын наадамд оролцох тамирчдынхаас их байгаа нь онцлог болжээ. 
Тодруулбал ирэх зуны олимпод 10 мянга гаруй тамирчин оролцох төлөвтэй байгаа бол саяхан өндөрлөсөн “Ханжоу 2022”-т 12 мянга гаруй хүн өрсөлдсөн байна.

Хятад улс энэ удаагийн Азийн наадмыг зохион байгуулахад 30 тэрбум орчим ам.доллар зарцуулсан гэнэ. “Ханжоу 2022” нь өнгөрсөн жил болох байсан ч ковидын цар тахлын улмаас нэг жил хойшилсон юм.

Монгол Улсын хувьд уг наадмаас нийт 21 медаль хүртсэн бөгөөд үүний гурав нь алтан медаль байна.

Эх сурвалж: AP

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү