Орон нутгийн замд цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдмал байна


1 жил

Өнөөдөр Сүхбаатарын өмнөд, Дорнодын өмнөд болон зүүн хэсгээр цасан шуурга шуурч, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэн авто зам дагуу үзэгдэх орчин хязгаарлагдмал байна.

Мөн Улаанбаатар-Дархан, Сүхбаатар-Алтанбулаг, Дархан-Орхон чиглэлийн авто зам цас орж замын зорчих хэсэгт халтиргаа үүсжээ. Иймд жолооч, тээвэрчид анхаарал, болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүлж байна.

Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү