“Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрүүдэд Хөдөлмөрийн аюулгүй байдал галын аюулаас урьдчилан сэргийлэх онцгой сарын аяныг 2023 оны нэгдүгээр сард компанийн Баруун, Зүүн, Төвийн үйлдвэрийн хэмжээнд зохион байгуулсан. Энэ ажлын хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль, дүрэм, журмын хэрэгжилтийг шалгах, илүү сайжруулах чиглэлд түлхүү анхаарлаа. Мөн үйлдвэрлэлийн осол, галын аюулаас урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлд бэлэн байх талаар үйлдвэрийн ажилтнуудын ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлж, зөв ажиллагааг хэвшүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийсэн байна. Улмаар хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад хамгийн үр дүнтэй ажилласан Шилдэг цех, Шилдэг ээлж, Шилдэг ажилтнуудыг шалгарууллаа. Шилдэг цехээр Баруун үйлдвэрийн Автобаз шалгарсан бол Дэд байрт Зүүн үйлдвэрийн 3-р цех орлоо. Шилдэг ээлжээр Баруун үйлдвэрийн 1-р цехийн 4-р ээлж, Баруун үйлдвэрийн 3-р цехийн 4-р ээлж, Төвийн үйлдвэрийн 2-р ээлж тус тус шалгарсан байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд мөрддөг Шилдэг ажилтнаар Баруун үйлдвэрийн 1-р цехийн шугамын ахлах Б.Мөнхбат, Баруун үйлдвэрийн 2-р цехийн хатаагчийн машинч С.Батсүх, Баруун үйлдвэрийн 3-р цехийн гагнуурчин М.Лувсанцэрэн, Төвийн үйлдвэрийн шугамын ахлах Т.Шадав, Дулаан сантехникийн хэсгийн Нам даралтын зуухны машинч Ш.Дуламрагчаа, Агаар сэлгэлтийн хэсгийн Нимгэн төмөрчин Ч. Болдбаяр, Автобаз, Хүнд машин механизмын оператор Ө.Базаррагчаа, Зүүн үйлдвэрийн 1-р цехийн ээлжийн ахлах М.Тэмүүлэн, Зүүн үйлдвэрийн 3-р цехийн бутлуурын машинч Ц.Тэлмүүн, Баруун үйлдвэрийн барилгын хэсгийн Н.Элч нар тус тус шалгарсан байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажилладаг шилдгүүдээ шалгарууллаа
3 жил /2023-02-10 09:10:05 GMT+8/
Х.Нямбаатар С.Цэнгүүнийг "28 удаа гадаад томилолтоор явсан, аав нь Туул гол руу бохир цутгадаг, ясаа цайтал тэмцэнэ" гэж мэдэгдэв
460
5 өдөр
АНУ-ын хүчинтэй визтэй байгаа хүмүүст $10,000 хүртэлх барьцаа байршуулах журам хамаарахгүй
991
2 долоо хоног
Ё.Нямжав: ҮЦХ-д Үндэсний урлагийн их театр барих 5 га газар ашиглуулах гэрээнд гарын үсэг зураагүйн төлөө ажлаасаа чөлөөлөгдлөө
1037
2 долоо хоног
Хоёр байнгын хороог салгаж, дөрөв болгохыг МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэж, дэмжжээ
1066
3 долоо хоног
У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг
1024
3 долоо хоног
Цахилгаан мотор, туслах хөдөлгүүрээр тоноглогдсон мопед, унадаг дугуйн импорт 10 дахин өсжээ
1180
3 долоо хоног
П.Наранбаяр: Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг УИХ-д танилцуулна
1278
3 долоо хоног
Г.Ирээдүй УИХ-ын даргын их өгөгдөл, хиймэл оюун ухаан, залуучуудын бодлогын зөвлөх болжээ
1265
3 долоо хоног
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
71929
24
8 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
66820
8
8 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд