“Apple” компани “iPhone 14” загвараа IX/07-нд танилцуулахаа албан ёсоор зарлалаа


2 жил

“Apple” компани “iPhone 14” загварын 4 хувилбар, “Apple Watch”-ийн 3 шинэ загвараа есдүгээр сарын 7-нд танилцуулахаа албан ёсоор зарлалаа.

Танилцуулга Калифорни мужийн цагаар өглөөний 10 цагт эхэлнэ. Түүнчлэн компани арга хэмжээгээ веб хуудсаараа шууд дамжуулахаа мэдээлсэн юм.

2021 оны “Apple”-ийн 366 тэрбум ам.долларын борлуулалтын орлогын тал хувийг “iPhone” дангаараа бүрдүүлж байсан.

“iPhone 14” загварын дэлгэцийн хэмжээ 6.7 инч буюу стандарт хэмжээнээс илүү том байна. Мөн мини хувилбарыг хөгжүүлээгүй гэдгээрээ анхаарал татаж байгаа юм.

Компани 2023 оны эхний хагаст шинэ загварын “Mac”, “iPad”, “Airpod” болон “VR” төхөөрөмжүүдээ танилцуулахаар төлөвлөжээ.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү