50 саяын “бай” шагналтай “Ярууслын чуулган-2022” цахим наадам эхэллээ


2 жил

Channel11 телевиз цар тахлын үед “Ярууслын чуулган” монгол туургатны наадмыг зохион байгуулсан явдал манайдаа шинэлэг байлаа. Уг наадамд 221 найрагч оролцож, өнгөрсөн зун цахим орчин шүлэг найргаар давалгаалсан. “Ярууслын чуулган”-ы анхны ялагч дорно дахины их найрагч Д.Урианхай 30 сая төгрөгийн шагнал гардсан.

Дэд байранд шалгарсан Амархүү 15 сая, гутгаар байрын шагналт Барсболд таван сая төгрөг, сүүлийн шатанд үлдсэн зургаан найрагч тус бүр сая төгрөгийн шагнал гардсан. Оюуны үнэлэмжийг ийнхүү өсгөсөн явдал утга зохиолын салбарынхан, сонирхогчдын талархлыг хүлээсэн билээ.

Энэ жил хоёр дахь удаагаа “Ярууслын чуулган” наамдыг зохион байгуулах болсноо channel11 телевизийнхэн албан ёсоор мэдэгдлээ. “Эх хэлээ дээдэлье” уриатай яруу найргийн давалгаанд их дээд сургуулиуд хичээл эхэлмэгц оюутан сурагчдаа түлхүү оролцуулан нэгдэх сонирхолтойгоо мэдэгджээ. 

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү