​​​​​​​Ч.Ичинхорлоо СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН боллоо


2 жил

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлэгч Чимэддамбын Ичинхорлоод Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээв.

Ч.Ичинхорлоо Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд 30 орчим жил ажиллахдаа 1000 гаруй нэвтрүүлэг, кинонд дуу оруулж, “Монголын мэдээ” сувгаас бэлтгэн явуулдаг “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн 6000 удаагийн мэдээнд хөтлөгчөөр ажилласан байна.

Мөн дэлхийн болон Монголын сонгодог урлагийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд оруулж буй хүчин зүтгэл, телевиз, тайз дэлгэцийн урлагт оруулсан бодит хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн хөтлөгч, жүжигчин, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлэгч Чимэддамбын Ичинхорлоод Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээжээ.

 

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү