Б. Нармандах Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаалаа


3 долоо хоног

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, Ардын жүжигчин, Гавьяат цол, одон, медаль хүртээлээ.

УДЭТ-ын жүжигчин Б.Нармандах Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор шагнууллаа. 

Гавьяат жүжигчин Б.Нармандах шагнал гардан авсан торгон агшинд баярын сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрээр Энэ билэгт сайхан өдөр Төрийн ордондоо төрийнхөө ийм сайхан шагналыг хүртэж байгаадаа маш их баяртай байна. Баярлаж байга маш олон хүмүүс байна.

Хамгийн түрүүнд өсгөж хүмүүжүүлсэн аав, ээж, сурган хүмүүжүүлсэн багш нартаа, хамт олондоо хүлээсэн сэтгэлийн урмын үгээр тэтгэж байсан үзэгч, түмэндээ маш их баярлалаа. Та наргүй бол уран бүтээлч бид хэнсэн билээ. Уран бүтээлч хүн өөрийнхөө уран бүтээлд хоёргүй сэтгэлээр зүтгэхэд төр засаг маань хэзээ нэгэн цагт энэ сайхан хайр хишгээ хүртээдэг юм байна.

Унаган хайр жүжгийн дууг 30 гаран жилийн өмнө оюутан байхдаа дуулсан. Түүнэс хойш маш олон жүжиг, киноны дууг дуулсан. 1980-аад оны кино, жүжгийн олон дууг дуулсан. Энэ бол мундаг хөгжмийн зохиолч, дууны шүлэг зохиодог агуу уран бүтээлчдийн надад итгэсэн итгэлээр бүтсэн сайхан бүтээлүүд байлаа.

Миний ихэнх амьдрал драмын урлагтай холбоотой. Би Улсын филармони, Армийн драмын театр, УДЭТ олон хамт олонтой ажиллаж ирсэн. Хамтран ажилласан уран бүтээлчид, театрын арын албаныхандаа бүгдэд нь баярлалаа.

Баярлалаа, үзэгч түмэндээ. Ард түмэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү