Хүний зан араншинг инээж буй байдлаар нь шинжих боломжтой


3 жил

Хүн бүр өөрийн гэсэн онцлогтой байдаг учир зарим сэтгэлзүйчид хүний зан араншинг инээж буй байдлаар нь шинжих боломжтой гэж үздэг аж.  

Тэгвэл та өөрийгөө, найз нөхдөө, гэр бүлийнхнээ хэрхэн инээдгийг бодож байгаад сонжоод нэг үзээрэй.  

ЧИГЧИЙ ХУРУУГАА УРУУЛДАА ХҮРГЭДЭГ БОЛ...

Та хүнтэй харьцах соёл, гоолиг байдал, эмэгтэй хүний мөн чанарын тухай хувийн үзэл баримтлалтай бөгөөд уг үзэл баримтлалаа амьдралдаа тууштай дагадаг нэгэн. Аливаа зүйлд тоомжиргүй ханддаг хүнийг та нөхөрсөг бус гэж үзээд дөлдөг. 

 

ГАРААРАА АМАА ДАРДАГ БОЛ... 

Та их хошин мэдрэмжтэй хүн бөгөөд болж л өгвөл бусдыг шоолж, шүүмжлэх гээд байдаг хандлагатай бололтой.

Хүмүүс энэ үйлдэлд тань тийм ч таатайгаар ханддаггүй тул ямар нэгэн зүйл болоход бодлоо ил гаргалгүйгээр бусдыг дотроо чимээгүйхэн шоолох хандлагатай болдог.  

 

ТОЛГОЙГОО АРАГШ САВДАГ БОЛ... 

Та итгэмтгий, гэнэн, бусдын үгэнд оромтгой, гэхдээ аливаа зүйлд зориглоод дайрвал далайцтай хөдөлдөг, уужим сэтгэлтэй хүн юм. Жижигхэн зүйлд ч ингэж инээх хандлагатай байдаг тул хааяадаа эргэн тойрныхныгоо гайхшруулах нь бий. 

Зарим үед сэтгэлийн хөөрөлдөө автан ойлгомжгүй үйлдэл хийдэг. Төсөөлөн бодох чадвар нь сайн хөгжсөн гэж дүгнэж ч болох юм. 

 

ГАРАА НҮҮР БОЛОН ТОЛГОЙДОО ХҮРГЭДЭГ БОЛ... 

 

Та их мөрөөдөмтгий, уран сэтгэмж сайтай хүн байна. Энэ бол тийм ч таагүй шинж чанар биш. Гэхдээ чиглэсэн зорилгоо хэрэгжүүлэхийг чармайх нь зүйтэй.

Төлөвлөж байгаа зүйлс, амьдралын чухал асуудлуудад илүү ухаалаг хандахыг хичээвэл зохино. 

 

ХАМРАА ҮРЧИЙЛГЭДЭГ БОЛ... 

Та сэтгэл санааны байдал, үзэл бодол мөн дур сонирхолтой зүйлээ байнга өөрчилдөг хүн байна. Таны сэтгэл санааны байдал тухайн нөхцөл байдлаас ихээхэн шалтгаалдаг нь танд болон таны ойр орчмын хүмүүст таагүй байдгийг анхаарах нь илүүдэхгүй.

Зөрүүд, хүний үгийг сөрдөг зан танд зохихгүй бололтой. 

 

АМАА АНГАЙН ЧАНГА ЧАНГА ИНЭЭДЭГ БОЛ... 

Та хөдөлгөөнтэй, золбоолог хүн байна.  Зарим тохиолдолд биеэ барьж, зарим асуудлаар буулт хийн дундыг баримталж байхад гэмгүй. Мөн сайхан ярьж хөөрч ч чаддаг хүн байна.

Иймд бусдын яриаг сонсох урлагт суралцвал зүгээр. 

 

ИНЭЭХЭЭСЭЭ ӨМНӨ ТОЛГОЙГОО БӨХИЙЛГӨДӨГ БОЛ... 

Та сайхан сэтгэлтэй, тусч, тухайн нөхцөл байдал, хүнд амархан дасах чадвартай.  Сэтгэл санааны байдал, хийж байгаа үйлдлээ ямагт хянаж чаддаг. Та хэзээ ч хэнийг ч гомдоож уурлуулахыг хүсдэггүй. 

 

 

НҮДЭЭ АНЬДАГ БОЛ... 

Та ямар ч насандаа идэр залуугийнхаа хийморьлог зан аашийг хадгалсаар байх бололтой. Магадгүй заримдаа та аливаа шийдвэрийг сайтар бодож цэгнэхгүйгээр гаргадаг ч байж магадгүй юм.

Шийдвэрийг бодолгүйгээр гаргах нь эрсдэл дагуулдаг гэдгийг санаж явах нь 

 

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү