Ерөнхийлөгч АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаярыг эргүүлэн татах зарлиг гаргажээ


3 жил

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр АНУ-д суугаа Элчин сайд Ё.отгонбаярыг эгүүлэн татах тухай зарлиг гаргасан тухай Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллээ.

Уг мэдээлэлдээ "Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах тухай зарлиг гаргалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсантай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир өнөөдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт албан бичиг хүргүүлж, холбогдох арга хэмжээг ойрын хугацаанд авч ажиллахыг хүсэв" гэжээ..

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү