2019 онд болох спортын томоохон тэмцээн уралдаанууд


5 жил
  • Ази тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн. Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг “шар” тивийн хөлбөмбөгийн АШТ 1 сарын 5-аас хоёрдугаар сарын 1-ний хооронд АНЭУ-д болно.
  • Авто спортын “ОЛИМП” хэмээх Дакар Ралли уралдаан нэгдүгээр сарын 7-17-ны өдрүүдэд Өмнөд Америк тивийн Перу улсын нутагт болно.
  • Гандболын 2019 оны ДАШТ. Хоёр жил тутам зохион байгуулагддаг гандболын спортын эрэгтэйчүүдийн ДАШТ нэгдүгээр сарын 10-27-ны өдрүүдэд Герман, Дани улсуудад болно.
  • Хоккейн дөрвөн тивийн АШТ хоёрдугаар сарын 4-10-ны өдрүүдэд АНУ-д болно.
  • Уран гулгалтын ДАШТ гуравдугаар сарын 18-24-ний өдрүүдэд Япон улсад болно.
  • Хөнгөн атлетикийн ААШТ. Хоёр жил тутам зохион байгуулагддаг Ази тивийн аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээн Катар улсын Доха хотноо дөрөвдүгээр сарын 21-24-ний өдрүүдэд болно.
  • Хөлбөмбөгийн Европын Үндэстнүүдийн лигийн шигшээ медалийн төлөөх тоглолт зургадугаар сарын 5-9-ний өдрүүдэд Португал улсад болно.
  • Сагсан бөмбөгийн ДАШТ. Энэ жилээс таван жилд нэг удаа зохион байгуулагдах болсон сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд наймдугаар сарын 31-ээс есдүгээр сарын 15-ны хооронд БНХАУ-д болно.
  • Хөнгөн атлетикийн ДАШТ. Хоёр жилд нэг удаа болдог хөнгөн атлетикийн ДАШТ есдүгээр сарын 27-ноос аравдугаар сарын 6-ны өдрүүдэд Катар улсын нийслэл Доха хотноо болно.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү