ДАШТ-д өрсөлдөх жүдочид тодорлоо


6 жил

2018 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжаны нийслэл Баку хотын “National Gymnastics Arena”-д энэ сарын 20-27-ны хооронд зохион байгуулагдана. Эрэгтэйчүүдийн 32, эмэгтэйчүүдийн 23, холимог багийн 2 дахь удаагийн ДАШТ-д Монгол Улс бүтэн багаараа оролцохоор бэлтгэл сургуулиа базааж байна. Бакуд одоогоор 132 орны эрэгтэй 503, эмэгтэй 317, нийт 820 жүдоч хүч үзэхээр мэдүүлгээ өгчээ. Тус тэмцээнд оролцох манай улсын баг тамирчдын нэрс ч мөн тодорсон байна.

ЭРЭГТЭЙ

- 60кг: Баяраагийн Амартүвшин /Залуучуудын ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Женко” клуб /

- 66кг: Ганболдын Хэрлэн /”World Masters-2017” тэмцээний аварга, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо /

- 73кг: Ганбаатарын Одбаяр /Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, “Женко” клуб /

Цэнд-Очирын Цогтбаатар /Залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо/

- 81кг: Отгонбаатарын Ууганбаатар /”Токио-2017” Гранд Сламын аварга, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо/

- 90кг: Гантулгын Алтанбагана /Азийн наадмын мөнгөн медальт, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо/

- 100кг: Лхагвасүрэнгийн Отгонбаатар /Олимпийн наадмын IV байрт, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо/

+ 100кг: Өлзийбаярын Дүүрэнбаяр /Азийн наадмын хошой мөнгөн медальт, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо/

Найдангийн Түвшинбаяр /Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Олимпийн наадмын алт, мөнгөн медальт, ДАШТ-ий хүрэл медальт, "Женко" клуб/

ЭМЭГТЭЙ

- 48кг:  Мөнхбатын Уранцэцэг /Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, ЦЕГ-ын “Хүч” спорт хороо/

- 52кг: Бишрэлтийн Хорлоодой /Залуучуудын ДАШТ-ий 5-р байрт, ХХЕГ-ын “Хилчин” спорт хороо/

Ганболдын Ганцэцэг / ХХЕГ-ын “Хилчин” спорт хороо/

- 57кг: Доржсүрэнгийн Сумъяа /Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Олимпийн мөнгө, ДАШТ-ий алт хүрэл медальт, ХХЕГ-ын “Хилчин” спорт хороо/

Лхагватогоогийн Энхрийлэн /Залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо/

- 63кг: Балдоржийн Мөнгөнчимэг /Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, “Женко” клубийн тамирчин/

Болдын Ганхайч /”Дюссельдорф-2018” Гранд сламын хүрэл мещдальт, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо/

- 70кг: Цэнд-Аюушийн Наранжаргал /Азийн наадмын гурван хүрэл медальт, Азийн аварга, “Женко” клуб/

+ 78кг: Баттулгын Мөнхтуяа /Гран При тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт, ХХЕГ-ын “Хилчин” спорт хороо/

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү