Далай ламын мэндэлсэн өдөр тохиож байна


6 жил

Өнөөдөр Дээрхийн гэгээн, 14-р Далай лам Данзанжамцын 81 насны мэндэлсэн өдөр тохиож байна. Тэрбээр 1935 оны долдугаар сарын 6-нд Түвдийн зүүн хойд хэсгийн Амдо мужийн Тагцэр гэх жижиг тосгоны тариачин гэр бүлд Энх тайвны төлөөх Нобелийн шагналт Дээрхийн гэгээн XIV Далай лам Данзанжамц мэндэлжээ. 

Энэ өдрийг Түвдийн бурхны сүсэгтэн олон тэмдэглэдэг. 

 “Далай лам гэдэг энэ нэрийг монгол хүн өгсөн монгол нэр шүү дээ. Би энэ нэрээрээ л дэлхийд нэршлээ” хэмээн Дээрхийн гэгээнтэн сэтгэл хангалуун өгүүлж суусан тухай ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав хэлсэн байдаг.

Сонирхуулахад,  Буддын номлолоор Далай ламын хорвоогийн зам төгсөхөд түүний сүнс нь шинэ төрсөн хүүхдэд очдог ба Далай ламын бүх төрөл нь зөвхөн биеэ сольсон гэхдээ нэгдмэл нэгэн ой ухаанаа хадгалсан өндөр хөгжилтэй амь юм.

Далай ламын хойд төрлийг Түвд, Монгол, Хятадаас тусгай лам нар тодруулдаг ажээ.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү