Шөвгийн наймд ОХУ-Хорватын багууд учраа таарлаа


6 жил

ДАШТ-ий шөвгийн 16 багийн дөрөв дэх тоглолт Хорват-Данийн хооронд өрнөж, Балканы баг өрсөлдөгчөө цуврал торгуулийн цохилтоор буулгаж аван шөвгийн наймд шалгарлаа. Тоглолтын явцад Данийн хаалгач Каспер Шмейхель Л.Модричийн цохисон пенальтийг хааж багаа аврсан. Тэрээр тоглолтын турш гурван ч удаа пенальти хаасан амжилтаар тоглолтын шилдгээр нэрлэгдсэн юм. Тоглолтын дараах 11 метрийн цуврал цохилтод харин Хорватын хаалгач Субашич эсрэг багийнхаа гурван цохилтыг хааснаар багаа ялалтад хөтөлсөн юм. Хоёр баг аль аль нь хамгаалалтандаа анхаарч байсан ч довтолгоонд бас боломж гаргаж байсныг хэлэх хэрэгтэй. Мөн Йоргенсен нэмэлт цагт шар хуудас авсныг эс тооцвол маш цэвэрхэн тоглолт болов.    Хорват ийнхүү хожсоноор шөвгийн наймд үлдэж, шөвгийн дөрөвт үлдэх эрхийн төлөө ОХУ-тай Сочи хотноо тоглохоор болов.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү