"Хаан ширээний тоглоом" цувралын Кит Харингтон болон Роуз Лесли нар хуримлалаа. Хосууд анх алдарт цувралынхаа зураг авалтын талбай дээр танилцсан бөгөөд таван жил үерхсэний эцэст гэрлэлтээ ийнхүү баталгаажуулав. Ням гарагт Хойд Шотландад болсон тэдний хуриманд 200-гаад зочин оролцжээ.Яг л кинонд гардаг шиг Шотландын эртний Уордхилл цайзад болсон хуримын гол зочид мэдээж “Game of Thrones” алдари цувралын жүжигчид байсан юм.
