Поп од Saturday Night Live шоуны жүжигчин Пит Дэвидсоны гэрлэх саналд “Тийм” гэж хариулжээ.Хосууд үерхээд ердөө сар гаруй хугацаа өнгөрч байгаа ч сүй тавьсан гэх мэдээллийг Us Weekly сэтгүүл анх нийтэлсэн юм. Тэдэнд ойр их сурвалж “Энэ бол орчин цагийн гэрлэлт. Тэд нэгэн насны аз жаргалаа олсон гэдгээ дорхноо л ойлгосон” гэв.Жүжигчин Роберт Паттинсоны төрсөн өдрийг тэмдэглэж байхдаа хосууд сүй тавьсан гэдгээ найзууддаа хэлжээ. Дуучин бүсгүй даваа гарагт твиттер хуудсаараа дамжуулан сүй тавьсан гэдгээ шүтэн бишрэгчиддээ дуулгажээ.
