Санамсаргүй байдлаар зураг авхуулсан залуус зуны шилдэг одод болжээ


6 жил

   1964 онд Рейтингээрээ хамгийн өндөрт яваа шинэ залуу хамтлагийн залуус "Эд Салливан"-ы шоунд оролцож, өөрсдийн шүтээн боксчин Кассиус Клейтэй (Мухаммед Али) зургаа авахуулсан байна. Зураг ч тухайн үеийн бүх сонин хэвлэлүүдээр гарч, хүмүүс ч алдартнуудын нөхөрлөлд таатай хандаж байв.
Бодит байдал дээр Битлзийнхэн Мухаммед Алитай биш, Сонни Листонтой /өрсөлдөгч од боксчин/ зургаа авахуулах гэж төлөвлөж байж. Хүмүүс Битлзээр өвчилж эхэлж байсан тэр үед эсрэгээрээ Мухаммед Али нэртэй боксчин байдгийг ч ихэнх нь мэддэггүй байлаа.

Харин бокс сонирхогчид л Сонни Листонтой бүсийн аваргын төлөөх тулаанд гэнэтийн ялалт байгуулсан Кассиус Клейд (Мухаммед Али) найдвар тавьж байсан цаг байжээ. Гэтэл тэр үед дэлхийд алдартай боксчин байсан Сонни Листонтой хамт зураг даруулах гэсэн “Beatles”-ийн залуусын саналаас мөнөөх хямсгар Листон татгалзсан байдаг.

Ингээд зөвхөн өрсөлдөгч нь буюу Мухаммед Алитай авхуулах сонголт үлджээ. Мухаммед Алигийн хувьд хэн нэгэн алдартай хамтлагийнхан түүнтэй зургаа авахуулах эсэх нь огт сонин биш. Түүнд тулаанд бэлдэх л хэрэгтэй байж. “Beatles”-ийн залуус явсны дараа тэрээр туслахаасаа “Энэ дөрвөн ижил хүйстэн Британи чинь хэн билээ?” гэж асуусан гэдэг. Хэдхэн жилийн дараа боксчин болон “Beatles” хамтлаг аль аль нь ялгаагүй алдрын оргилд хүрцгээсэн төдийгүй зууны шилдэг хамтлаг, зууны шилдэг боксчин хэмээн түүхэнд үлдсэн байдаг.

Эх сурвалж : Дэлхийн фото танин мэдэхүй

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү