Хөлбөмбөгийн дэлхийн аваргын түүхэнд: Английн шигшээ багийн довтлогч асан Гари Линекер нь 1986 оны ДАШТ-д "Алтан пүүз" шагналыг хүртэж байсан юм. Нийт таван тоглолтонд оролцож зургаан гоол оруулж байжээ.
Тэрээр 1960 оны 11 сарын 30-нд мэндэлсэн. Өдгөө 57 настай. Зодог тайлснаас хойш тэр BBC-д спортын сэтгүүлч хийдэг болсон бөгөөд BBC-ээс авдаг цалин нь ойролцоогоор 1,5 сая паунд авдаг байна. Гари Линекер нь дөрвөн хүүхэдтэй ба хоёр дахь гэрлэлтээсээ 2016 онд салсан байна.