Монтажинд орсон нохой 


6 жил

   АНУ-д амьдардаг уг нохой нь эзнээ хичээл нь суулгаж өдөр тутмын зүйлсд нь тусалснаар уг монтаж дээр гарч чадсан байна.

Дунд сургуулийн 7-р ангийн сурагч Seph Ware булчин сулрах өвчтэйн улмаас Presley нэртэй голден ретривер үүлдрийн хөтөч нохойтойгоо өдөр бүр сургуульдаа хамт явж хичээлдээ авч суудаг. Нохой нь эзэндээ бал цаас авчрах, товчлуур дарах, хаалга онгойлгож хаах, шүүгээ нээх зэрэг өдөр тутмын бүх зүйлд тусалж, эзнээсээ алхам ч холддоггүй аж.Гурван жил гарангийн турш эзнээ хичээлдээ суухад чив чимээгүй хажууд нь сууж бусдад ямар ч саад болдоггүй, хаана ямар хичээл ордогийг сайн мэддэг байжээ. Тиймээс "Good Hope" дунд сургууль 2016 оны 7-р ангийн монтажин дээр Presley нохойн зургийг гаргасан байна.

Эх сурвалж : Дэлхийн фото танин мэдэхүй 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү