"АЛТАН ДАГИНА" Монголд ирнэ


6 жил

   Хөлбөмбөгийн ДАШТ-ний "Алтан Дагина" цом дэлхий даяар аялах аялалаа уржигдар Английн нийслэл Лондон хотоос эхлүүлсэн юм. Энэхүү алтан цом нь 6.1 кг жинтэй, 36.8 см өндөртэй, 18 каратын таван кг алтаар бүтээгдсэн бөгөөд ДАШТ-д түрүүлсэн хөлбөмбөгчин, эсвэл улсын Ерөнхийлөгч нар л энэ цомд гар хүрэх эрхтэй байдаг юм байна. 

Английн хөлбөмбөгийн домог Жеофф Хурст болон алдарт Андре Пирло нар энэ аялалыг удирдаж яваа. 2018.01.23-нд Шри Ланкын нийслэл Коломбо хотоос гараанаасаа гарч 6 сарын 3-нд ОХУ-ын нийслэл Москва хотод бариандаа орсоноор дэлхийн 53 улс, 91 хотоор аялах аялал дуусах болно. Үүний нэг нь манай улс бөгөөд  ДАШТ-ий алтан цом 2018.04.23-нд ирэх хуваарьтай байна.


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү